Энэ барилгуудыг хэзээ нураах вэ?

10-р сарын 23, 2012 10:18 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 279

Б.ОНОН

 

Э.Бат-Үүл анх Хотын дарга болохдоо индэр дээрээс олон сайхан үг хэлж байв. Хамгийн гоё нь Улаанбаатартаа амгалан тайван амьдрах ёстой гэсэн. Жаахан хол явахаар санагдаад байдаг тийм сайхан хотод амьдардаг болно гэж хэлснийг санаж байна. Үнэндээ амар тайван амьдрах эрхийг минь барилгын компа­ниудын чанаргүй барилга булаачихаж. Үүнийг сүүлийн хоёр сарын хуга­цаанд ямар ч их мэдрэв дээ. Бас дээрээс нь Улаан­баатарын усны ундарга дээр гүрийсээр байгаад босгочихсон барилгууд өнөө хэр нь сүндэрлэж л байна. Бас л бидний амар тайван амьдрах эрхийг минь булаасан хэрэг.

Эцэстээ эзэнгүй барилга ч олшров. Хотын шинэ удирдлагуудаас юуны учир “нуугдсан” нь тодорхой.

Хотын дарга энэ мэт барилгуудыг нурааж, заримынх нь барилгын ажлыг зогсоож байгаа. Харин зураг дээр байгаа зөвшөөрөлгүй, бас гүрий­сээр байгаад барьчихсан зөрчилтэй барилгуудыг хэзээ нураах вэ? Хийж эхэлснийг нь харсан, одоо үргэлжлүүлэхийг нь үзэхийг нийслэлчүүд хүсч байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *