Эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

9-р сарын 12, 2018 1:09 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 24
em4

Р.ОЮУН

Эм уух нь анхан шатны анагаах арга юм. Хүнд, хөнгөн өвчний үед эм уух шаардлагатай болдог. Гэхдээ энэ аргад өөрийн гэсэн тун байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Өвчин намдааж, эдгээж л байвал хэзээ ч хамаагүй, яаж ч ууж болно гэсэн буруу ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Мэдээж уух эмээ сонгохдоо эмчид үзүүлж өөрийнхөө нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирох эмийг эмийн жороор авч зохистой хэрэглээнд суралцах хэрэгтэй. Учир нь эмийн нэр төрөл маш олон. Зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон байдаг хэмээн ХУДНЭ-ийн эмзүйч Н.Оюунчимэг зөвлөж байна.

Та эмийг хэрэглэхдээ дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

  1. Уух гэж байгаа эмийнхээ заавартай сайтар танилцаж унших
  2. Хоол унднаас хэдэн минутаас хэдэн цагийн зайтай уух
  3. Ямар шингэнээр даруулж уухыг

4.Өдөрт хэдэн удаа хэрэглэх хаана хадгалж болох зэргийг эмийн заавар дээр бичсэн байдаг. Ер нь эмийг зажилж ууж болохгүй. Маш цөөн эмэнд зажилж уу гэсэн заавар байдгийг анхаараарай. Манайхан эмийн капсул ходоодонд наалдаж үлддэг гэсэн буруу ойлголттой байдаг. Тиймээс эмийг капсултай нь уух хэрэгтэй. Капсул нь ходоодонд задарна. Эмний эвгүй гашуун амтыг дарж өгдөг. Мөн эмийг эмчийн заасан хугацаанд уух хэрэгтэй. Дутуу орхивол өвчнийг бүрэн эдгээхгүй, архаг хэлбэрт шилжиж өвчин ужгирч болно.

  • Антибиотикийг дутуу хэрэглээд орхивол дасал үүсгэх эрсдэлтэй.
  • Эмийг уух цагаа ягштал сайн баримтлах нь хурдан эдгэх нэг үндэс суурь болно.
  • Эм хоорондын зай 15 минутаас 20 минутын зайтай хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна.
  • Эмийг жимсний ундаа, зөгийнбал, шүүсээр даруулан ууж болохгүй.

Эмийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Ямар нэгэн эмийг дур мэдэн эмчийн зааваргүйгээр тун хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Эмийг зөв зохистой хадгалах
  • Бага насны хүүхдээс хол байлгах
  • Ижил найрлагатай олон эмийг нэг дор хавсран хэрэглэхгүй байх

Эмийг хэрхэн зөв хадгалах вэ?

  • Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлдөг.
  • Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах
  • Хэт дулаан, гэрлийн шууд тусгалаас хамгаалах нь чухал. Ялангуяа, эмийг гал тогоо, угаалгын өрөө, цонхны тавиур дээр бүү хадгал. Чийг, дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг.
  • Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах хэрэгтэй.

Эх сурвалж www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *