Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг уриаллаа

3-р сарын 14, 2018 9:47 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 18
эмэгтэй

Х.Оюунболд

  НҮБын  Хүний эрхийн асуудал хариуцсан байгууллага эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлээ таслан зогсоох, тэдэнд шударга ёсыг ашиглах боломжийг бүрэн  олгох болон, эцгийн эрхт ёсыг халахыг Саудын Арабт уриалсан байна. Мэргэжилтнүүд эмэгтэйчүүдэд хатуу чанга ханддаг орны нэг Саудын Арабын эмэгтэйчүүдийг хувийн бизнес  эрхлэх, машин жолоодохыг хориглосон хоригийг цуцлахыг  зөвшөөрсөн тогтоолыг саяхан баталжээ. Саудын Арабт эмэгтэй  ерөнхий сайд гэж байдаггүйМөн эмэгтэйчүүд чухал шийдвэр гаргахын тулд хамаатан садныхаа эрэгтэйгээс зөвшөөрөл авдаг эцгийн эрхт ёс ноёрхсон орон юм. НҮБын эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг  устгах хорооноос Саудын Арабын Засгийн газарт эцгийн эрхт ёсыг устгахыг уриалжээ. Мөн эмэгтэйчүүдэд паспорт олгох, гадаадад аялах, сурах, амьдрах газраа өөрөө сонгохнөхрөөсөө зөвшөөрөл авалгүйгээр  эмнэлгээр үйлчлүүлэхийг зөвшөөрөхийг шаардсан байнаНҮБын энэ хорооны гишүүн Хилари ГбемедахБид энэ эрхт ёсыг халахыг хүсч байна. Хэдийгээр энэ хуулийг баталсан ч бодит байдал дээр эцгийн эрхт ёс үргэлжилсээр байна гэжРойтерсагентлагт ярьсан байна. Харин Саудын Арабын төлөөлөгч  тус хорооныхонд өнгөрсөн сард тэдний зан заншил, шашинд нийцсэн, эмэгтэйчүүдэд  эрх чөлөө олгосон хуулийг хэрэгжүүлж баталсан гэж мэдэгдсэн байна. Мөн эмэгтэйчүүд тус улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна гэв. Гэвч мэргэжилтнүүд Саудын Араб нь эцгийн эрхт ёс болон  эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг хэвшмэл ойлголтыг устгах цогц стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *