Элсний ургамлыг “эм” болгож савласан “Алтай” брэнд

12-р сарын 8, 2017 10:25 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 136
_MG_4210

С.УЯНГА

Монгол залуус гарааны бизнесийг амжилттай эхлүүлж буйн тод жишээ нь ганцхан жилийн дотор 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн “Алтай” сүүтай цай юм. Мөн төр, засгаас гарааны бизнес эрхлэгчдээ дэмжих бодит алхам хийсний илрэл аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг найман аймаг, хоёр дүүрэгт хэрэгжүүлж шинэ санаа, шилдэг санаачлага гаргасан залуусыг бизнесээ эхлүүлэхэд 10 сая төгрөгөөр  дэмжжээ. Энэ удаагийн “Монголдоо бүтээцгээе” буландаа онцолсон “Алтай” сүүтэй цай нь төрийн дэмжлэгээр  “мэндэлж” өдгөө зах зээлд борлуулалтаа тэлээд буй баруун хязгаарын брэнд юм. Цайг үйлдвэрлэгчид аймаг орон нутгийнхаа 100  гаруй өрсөлдөгчийг ялж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс арван сая төгрөгийн санхүүжилтийг  босгож чадсан.

“Алтай” монгол сүүтэй цай нь ядаргаа тайлж, цус төлжүүлэхээс гадна олон төрлийн эмчилгээний үр дүнтэй.

“Алтай” монгол сүүтэй  цайны “ид шид” олон. Цайны гол найрлага болох суль, сульхар нь Монголын баруун хязгаарт элсэнд ургадаг, байгалийн ховор олдоцтой эмийн ургамлууд юм. Мөн  уураг, илчлэг сайтай байгалийн нэн ховор  бүтээгдэхүүнийг боловсруулан өдөр тутам уухад зориулан гаргаж буй тэжээллэг амин дэмээр баялаг энэхүү цай  нь манай улсад анхных гэдгээрээ онцлог ажээ. Тиймээс хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих байгалийн амин дэмүүдийг агуулсан “Алтай” монгол сүүтэй цай нь ядаргаа тайлж, цус төлжүүлэхээс гадна олон төрлийн эмчилгээний үр дүнтэй. Цайны найрлагад орсон суль, сульхарын  ургамлыг эрт үеэс зөвхөн нутгийн хүмүүс хүнс тэжээлийн зориулалтаар хэрэглэж ирсэн. Сүүлийн үед эрдэмтэн судлаачид сонирхон судалж, найрлага дахь амин хүчлүүд нь юугаар ч үл орлох уураг, илчлэг сайтай, олон төрлийн анагаах шидтэйг  тогтоон эмчилгээнд ашиглан үр дүнг нь  үзэж эхэлснийг цай үйлдвэрлэгчид хэллээ.

“Алтай” монгол сүүтэй  цай брэндийг үүсгэн байгуулагч  Н.Гантулга “Суль, сульхарыг хамгийн хялбараар яаж ашиглах вэ гэж бодоод сүүтэй цай хийхээр шийдсэн. Ер нь энэ ургамлуудыг ашигласан бүтээгдэхүүн ховор. Ургамлаа найм, есдүгээр сард түүж халууны нөхцөлд хуурч болгоод бусад орцтой нийлүүлж  савладаг.  Суль болон сульхар нь элсэнд жилийн дөрвөн улирлын уур амьсгалаас шалтгаалан ургадаг.  Хүний биед тустай, эрүүл мэндэд ач холбогдолтой ургамал юм. Тухайлбал, үхрийн махны уургийн агууламж 13 хувь байдаг бол сульхарын уургийн агууламж 23 хувь. Үхэр, хонины махнаас илүү шим тэжээлтэй ургамлыг  цай болгон өдөр тутамдаа хэрэглэж байна. Манай үйлдвэрлэл суль, сульхарын ургамал ашиглан хүний биеийн эрүүл мэндийг дэмжих нэмэлт органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Одоогийн байдлаар сүүтэй цай үйлдвэрлэж байгаа. Цаашид  бусад нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гурилан бүтээгдэхнүүний салбар руу орох боломжтой” гэв.

Мөн тэрээр гурван хүнийг ажлын байртай болгожээ. Цайгаа Говь-Алтай, Улаанбаатарт борлуулж байгаа бол цаашид экспортлох зорилготой ажиллаж байгаа гэнэ. Эднийх Засгийн газраас  зарласан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” олон улсын үзэсгэлэн яармагаас шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Finasteride Online Us Pharmacy Cialis Prezzo Farmacia Italiana cialis overnight shipping from usa Amoxicillin And Digestive Health

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *