Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг зарлалаа

4-р сарын 11, 2018 8:10 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 9
шалгалт

С.САРУУЛ

Боловсролын үнэлгээний төвөөс 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын хуваарийг гаргажээ. ЭЕШ ирэх зургадугаар сарын 16-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд 20-нд химийн хичээлийн шалгалтаар өндөрлөнө.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн очих юм.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудаст байршуулан нийтэд зарлах ажээ. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудсаас үзэх боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *