Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог нэмж 480 болголоо

4-р сарын 10, 2018 5:23 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 32
30443376_755621734631285_6757459324550774784_o-550x300

М.БААСАНДЭЛГЭР

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ.

Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоолоо.

БСШУСЯ,  БҮТ болон холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх аж. Мөн энэ жил тус шалгалтад 45.000 орчим шалгуулагч хамрагдана гэж албаныхан хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Acquisto Cialis In Svizzera Generic Viagra Mastercard canadian pharmacy cialis 20mg Progesterone Find From Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *