Элсэгчид шалгалтынхаа дүнг шууд харах боломжтой

4-р сарын 5, 2017 8:42 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 7
4-5-1h

Б.ТУУЛ 

Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг БСШУСЯны харъяаШинэ эринлаборатори сургуулийн байранд саяхан зохион байгуулагдсан. Өдөрлөгийн үеэр эцэг, эхчүүд болон элсэгчдэд зориулсан зөвлөгөө мэдээллийг өгч, элсэгчдээс ирсэн зарим өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэж байв. Мөн элсэгчдийг бүртгэх, “Мэргэжил сонголтЭЕШын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйлссэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулсан нь эцэг, эхчүүдэд олон талын мэдээллийг өгсөн чухал үйл явдал байв. ЭЕШын урьдчилсан сорил шалгалтыг авч, дүн оноог газар дээр нь танилцуулсан нь төгсөх ангийханы сонирхлыг татаж байсан юм.

Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар  ангийг төгсч байгаа 37 мянга гаруй сурагч бий. Үүн дээр гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч шалгалт өгөх урьдчилсан тооцоо бий гэдгийг албаныхан хэлж байв. Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.ГанЭрдэнээс  элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодрууллаа

 

ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ АВААГҮЙ ЭЛСЭГЧИД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

 

-”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” өдөрлөгт хүүхдүүд хэр идэвхтэй хамрагдав?

БҮТөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа шалгуулагчиддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан. Төвийн зургаан дүүргийн сурагчид хамрагдснаас урьдчилсан тооцоогоор 6000 орчим шалгуулагчид хамрагдлаа.

Элсэгчдэд дуулгах шинэ мэдээлэл цөөнгүй байна. Энэ жилийн элсэгчид шалгалтын дүнгээ шууд харах боломжтой гэх юм. Энэ талаар мэдээлэл дуулгаач?

 –Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь элсэгчдэд ил тод нээлттэй байх зорилгоор шалгалтаа өгмөгцөө дүнгээ харах боломжийг бүрдүүлсэн. Учир нь өмнө нь шалгалтын дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан бол энэ удаа бид шалгалтын  дүнгээ  шууд харах боломжтой шилэн технологийг нэвтрүүлсэн.

Нийслэлийн сургуулиудад ЭЕШтай холбоотой сургалт зохион байгуулж байгаа. Явц нь ямар байгаа вэ. Мөн иргэний үнэмлэхээ аваагүй элсэгчид яаж бүртгэлээ хийлгэх вэ?

-Сургуулиудаар ЭЕШ-тай холбоотой сургал­туудыг зохион бай­гуулж дууссан. Иргэний үнэмлэхээ аваагүй элсэгчид төрсний гэрчилгээний лавлагаагаар бүртгүүлж болно. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *