Элчин сайдын яам сэрэмжлүүлэг гаргажээ

8-р сарын 20, 2015 1:15 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 41
li-thailand-bomb-cp-0243247

Д.ГЭРЭЛ

Тайландын Вант улсад суугаа манай улсын Элчин сайдын яам тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт “…Ажил тарах цагт, хөл хөдөлгөөн ихтэй газарт алан хядах ажиллагааг дахин зохион байгуулж болзошгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд хөл хөдөлгөөн ихтэй нэр бүхий есөн газраар зорчихгүй байх”-ыг сэрэмжлүүлжээ.

Бангкок хотын Читлом дүүргийн Эраван шүтээний дэргэд өнгөрсөн даваа гаригт болсон дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар 18 хүн нас барж, 117 хүн шархдаад байгаа.

Тайландын Цагдаагийн газар дэлбэрэх аюултай хоёр бөмбөгийг олж, аюулгүй болгожээ. Алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэмт этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *