Элчин сайдуудыг эгүүлэн татах саналыг УИХ-ын даргад хүргүүллээ

5-р сарын 10, 2018 1:58 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 51
32191897_1806115532767720_8231978690267840512_n-550x300

С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.05.10/ Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,

Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Нийт: 2 Сэтгэгдэл

2018 оны 5-р сарын 27

do my essay for me http://sdfeklhjyujg.com/

Thanks! A lot of information.

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Clomid For Men For Sale Discount Generic Amoxicilina Where To Order Drugs Overseas Munchen Buy Cheap Tegretol Uk cheapest cialis 20mg Viagra Precio En La Farmacia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *