Элчин сайд Женифэр З.Гаалттай уулзлаа

10-р сарын 20, 2015 9:17 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 49
10-20-3

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр  АНУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав.Улсын Их Хурлын дарга З.Энхболд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдаан, Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын анхны хурал болсон. Энэ оны есдүгээр сард Монгол Улсын Гадаад хэргийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт  зохиогдсон болохыг онцлоод хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтыг НҮБын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр амжилттай зохион байгуулсан болохыг дурдаад цаашид гурван талт уулзалтыг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.Элчин сайд Женифэр З.Гаалт, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр, Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилтай хөгжиж байгааг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хүчин чармайлт гарган ажиллах болно гэлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголАмерикийн парламентийн бүлгийн гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс оролцовхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *