Экстрим аялал сонирхогчдын сонголт нохой чарганы аялал болжээ

3-р сарын 10, 2017 12:28 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 8
1tbtdcdfp14v1sjsjof3ejcjgb_b

Х.ХАТАН

Киноноос л өхөөрдөм сэргэлэн хаскинуудыг хөлөглөсөн чаргаар хойд туйлын цас мөсөн дээгүүр явж байгааг үздэгүе өнгөрчээ. Алсын Аляскад болдог аяллыг Монголдоо хийх боломжийгТэрэлж Жаргалкомпанийнхан олгооддолоон жилийн нүүр үзжээ. Нохой чарганы аялал хэмээх нэршил ч хэдийнэ хүмүүст хүрсэн байна. Өвлийнулиралд зохион байгуулдаг энэхүү аялал нь дөрөвдүгээр сарын 15-ны хүртэл үргэлжилдэгээрээ онцлог. Амралтынөдөр болон баярын өдрүүдээр нэгдсэн аялал зохион байгуулж нэг өдрийг цэвэр агаарт, хөгжилтэй, зугаатайөнгөрүүлэх хүсэлтэй аялагчдаа хүлээн авдаг аж. Мөн жилийн дөрвөн улирлын туршид төрөл бүрийн аялал зохионбайгуулдагаараа эднийх давуу талтай.

Хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэг хүнийүнээр хоёр хүн буюу эмэгтэйчүүдээ үнэгүй аялуулах аялал зохион байгуулахад 90 хүн хамрагджээ.

Бямба гаригт албан байгууллага, хамт олон, найз нөхдийн хүсэлтээр 7-оос дээш хүнтэй багт хүссэн аяллыг ньзохион байгуулж өгнө. Харин ням гаригт аялах хүсэлтэй хүмүүсийг нэгтгэн нэг баг болгон Морин аялал, Нохойчарганы аялал, өдрийн хоол, хөгжөөнт тоглоомтой багц аялалд хамруулдаг аж. Мөн төрсөн өдрөө тэмдэглэх буюухүссэн өдрөө аялал захиалж болдог юм билээ. Жилийн дөрвөн улиралд ажлын, амралтын аль ч өдөр тухайн цагүетэйгээ тохируулан хүссэн аяллыг нь зохион байгуулдаг мэргэшсэн байгууллага аж.

Тэрэлж Жаргалкомпани 2009 онд аяллын чиглэлээр үйл ажиллагаа эхэлж үйлчлүүлэгчдийн хүсэлтээр 2010 оноос нохой чарганы аяллыг зохион байгуулах болжээ. Анх Сибирээс нохойгоо оруулж ирж аялалд сургаж байсанбол жилд л нэг чарга, хэдэн нохой нэмсээр одоо 100 нохой, 9 чаргатайгаар аяллаа явуулж байгаа гэх. Залуухүмүүс зориглон барьж авсан ажлаа тууштай хийж, бага багаар урагшилсаар үр дүнд хүрч болдгийн тод жишээгХ.Түвшинжаргал, Б.Энхмаа нарын гэр бүлийн хоёр харуулж байна. Тэрэлжид байрлах зочид буудал, жуулчныбааз, компаниудтай гэрээ байгуулан экстрим аялал сонирхогч жуулчдад нь үйлчилдэг байсан бол энэ жилөөрсдийн баазаа байгуулахаар зэхэж буй сайхан мэдээтэй.

Чарганд хөллөдөг хөөрхөн хаски нар нь тун ч ухаалаг, чадварлаг. Аргагүй долоон жилийн туршлага заах бөгөөдмонгол, англи хэлээр команд сайн ойлгодог, ажлаа хэдийнэ мэддэг туршлагатай юм билээ.

Улаанбаатар хотоос 65км зайтай Тэрэлжийн гол дээр аяллаа зохион байгуулдаг бөгөөд энэ хавийн морьтой хүмүүсч эдний аялалд морьдоо хамруулж амьжиргаандаа нэмэрлэнэ. Мөн хоол хийдэг, гэр түрээслэдэг, автобустайхүмүүстэй хамтарна гээд өөрсдийн үйл ажиллагаагаар олон ч хүмүүсийн амьдралд тус нэмэр болно. Үйлажиллагаа нь зөвхөн өвөл хаврын улирлаар хязгаарлагдахгүй. Зун ч морин аялал, завины аялал, жимсний аялал, баагий машин, дөрвөн дугуйтай мотоциклийн аялал гээд олон төрөлжинө. Баагий гэдэг нь монголчуудын хийсэндөрвөн дугуйтай бартаат замын машин юм билээ.

Монгол Нохой Чарганэртэй фэйж хуудсаараа болон 99005181 дугаарын утсаар захиалга авдаг энэ хамт олонМонголдоо анхдагч юм. Харин сүүлийн 1-2 жилд энэ төрлийн аялал зохион байгуулдаг хоёр ч хувь хүн гарч ирсэнбайна.

 “Тэрэлж Жаргалкомпанийн захирал Х.Түвшинжаргалаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

Танайх нэг удаад хэдэн аялагч хүлээн авах боломжтой вэ?

Нэг удаад 75 аялагч авдаг. Гэхдээ сая Мартын 8-ны өдөр 90 хүн хүлээн авлаа. Эмэгтэйчүүдээ баярлуулахзорилгоор нэг хүний зардлаар хоёр хүн авсан учраас хамрагдах хүмүүс олон байсан. Нэг удаагийн өвлийн аяллынбагцад морин аялал, нохой чарга, үдийн хоол, хөгжөөнт тоглоом багтдаг. Мориор 7 км газар аялна, нохой чаргаар 5 км газар туулдаг. Мөн дан ганц өдрийн морин аялал гэж байдаг.

-100 нохойтой гэсэн. Тэжээх, сургах гэж том ажил биз?

Тиймээ. Анх Лаки нэртэй ганц хаскитай байсан. Одоо 100 нохойтой болчихлоо. Манай ноход долоон жил чаргахөллөж байгаа туршлагатай, аялалд сурчихсан учраас замаа мэднэ, орооцолдохгүй. Аялагчид 100 хувийн сэтгэлхангалуун буцдаг.

Аялал жуулчлал гэхээр гадныхан голдуу хамрагддаг байдал үеэ өнгөрөөжээ. Монголчууд ч дотооддоосонирхолтой хөгжилтэй аялалд явах хүсэлтэй болсон нь танай аяллаас харагдаж байна?

Тиймээ, манай аялагчдын 90 хувь нь дотоодын аялагчид байдаг. Манайд хамт олноороо, найз нөхдөөрөө хүмүүсих хамрагддаг. Мөн ганцаараа бүртгүүлж аяллын багаас шинэ найз нөхөдтэй болох хүсэлтэй хүмүүс ч олонханддаг. Экстрим аялал гэдэг утгаараа манай нохой чарганы аялал, морины аялалд оролцох гэж гаднаас жуулчидзорьж ирэх нь бий.

Хавар зундаа ямар нэмэлт аялал байдаг вэ?

Дөрөвдүгээр сарын 15 хүртэл нохой чарганы аяллаа хийгээд түүнээс хойш цас ихтэй уулын бэлд гулгуулдаг. Мөнгол урсаад ирэхээр голд нь гурван метр орчимтой хавцал шиг мөсөн хавцал үлдчихдэг. Тэр дундуур гурван кморчим газар завьтай явахаар туйлд яваа юм шиг сэтгэгдэл төрдөг их өвөрмөц. Сар орчмын хугацаатай явдаг. Энэзавин аялалтай хослуулаад морь, дөрвөн дугуй, унадаг дугуйн аялал бий. Мэдээж завьтай аялалд аврах хантаазөмсүүлнэ.

Аяллын ач тус олон. Гэхдээ танай аяллын онцлог гэвэл?

Хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст маш тустай. Морь унахад хүний биеийн бүх булчин ажилладаг. Завиныаялал бол гараараа сэлүүрдэнэ. Нохой чаргаар аялахад гүйнэ, залуурдахаас гадна хүнд их гоё энерги өгдөг. Стресс бүрэн тайлагдлаа гэж аялсан хүмүүс ярьдаг. Зуны аялалд мориор гурван км явж завин дээрээ очно, завиараа таван км яваад дөрвөн дугуйт дээрээ ирнэ гэх мэт. Ерөөсөө бүтэн өдрийг л хөдөлгөөнтэй, хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэх юм. Манайх аяллын дундуур архи уулгадаггүй. Уушги дүүрэн цэвэр агаар амьсгална шүүдээ. Эрүүл сайхан амрах нь чухал.

Танайх хувь хүмүүстэй гэрээтэй ажилладаг юм байна гэж ойлгож болох уу?

Тиймээ, гэр буудал, хоолны газар, морьдоо хувь хүмүүстэй гэрээлж авдаг. Таван морины цаана нэг гэр бүл байгаашүү дээ. Нэг гэр бүлд хэдэн хүн амьдрах билээ. Бид тэдэнтэй хамтарснаар өрхийн амьжиргаанд нь тус дэм болжажиллахыг хүсдэг.

Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

Бид экстрим аяллын төвтэй болох хүсэлтэй. Тун удахгүй энэ хүслээ биелүүлнэ гэж итгэж байна. Энэ жил баазаабарьчихвал аялагчдаа хоногоор авдаг болно. Монголд экстрим аялал хөгжих боломжтой гэдгийг бидний ажилхаруулж байгаа байх. Цаашид улам мэргэжлийн болохоор зорьж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *