Эхнэрээсээ салах өргөдөл өгчээ

7-р сарын 4, 2018 10:36 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 175
f-147772-680d4f72e91465ec9ba027e38ca09a9f_1440x

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Челябинск хотын иргэн Арсен 14 жил ханилсан эхнэр Люд­ми­лаагаасаа салахыг хүсчээ. Түүний эхнэ­рээсээ салахыг хүссэн шалтгаан нь тэд Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн талаар маргалдсанаас бол­сон гэж “Аргументы и Факты” сонинд бич­жээ. Өнгөрсөн долоо хо­ногт Аргентины баг Нигерийн багийг хож­соныг тэмдэглэж байх үеэр эхнэр нь тоглоом хийж эхэл­сэн байна. Тэрээр хөл­бөм­бөгийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн эхэлснээс хойш нөхөртөө Месси муу тоглож байна. Исландын хаалганд  торгуулийн цохилт  сайн хийж гоол оруулж чадсангүй гэх зэргээр егөөдсөн аж. Үүний дараа Аргентины багийн шүтэн бишрэгч нөхөр нь тэссэнгүй, бүх зүйлээ аваад гэрээсээ явжээ. Арсен би тэвчихээ больсон. Түүнд Кристиано Рональдогийн тухай боддог бүх муу бодлоо гаргаж хэлсэн. Учир нь Людмила Португалийн шигшээг дэмждэг гэж ярьжээ.  Харин Арсен маргааш нь иргэний бүртгэлийн газар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан байна. Тэд Япон, Өмнөд Солонгосын хамтран зохион байгуулсан 2002 оны хөлбөмбөгийн дэл­хийн аварга шалгаруулах тэмцээний үеэр танилцсан байна.  Харин Аргентины шигшээ баг өнгөрсөн бямба гаригт хасагдах шатны шөвгийн тоглолтод Францын шигшээд 4:3 харьцаагаар хожигдож нутаг буцсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *