Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зардаг боллоо

5-р сарын 16, 2017 9:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй , Эрүүл мэнд Уншсан: 12
5-16-1

С.УЯНГА

Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль олны анхаарлаас гадуур байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг хэдэнтээ давж, сэмхэн батлагдчихлаа. Өөрөөр хэлбэл, 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр болж байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэсэн энэхүү хууль Эрүү, зөрчил гээд томоохон хуулиудын сүүдэрт дарагдсан ч байж мэднэ. Ямартаа ч энгийн иргэд байтугай эрхэм гишүүд ч анзаарч, ач холбогдол өгсөнгүй. Тал бүрийн төлөөлөлд ч танилцуулж хэлэлцүүлсэнгүй. Ганц нэг эмэгтэй гишүүн  цөөн хэдэн санал хэлжбайнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж зогсов.

 

НЯРАЙН НЭМЭЛТ ХООЛЫГ ДЭЛГҮҮРТ  ЗАРАХГҮЙ

 

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг санаачлах болсон шалтгаан энгийн. Хүүхэд эхийн сүү хөхөхгүйгээс эрх нь зөрчигдөж байгаа. Түүнчлэн жил ирэх тусам хөхөө хөхүүлэх ээжүүдийн тоо буурсан, эхийн сүү орлуулагчийн импорт нэмэгдсэн. Эцсийн зорилго нь хүүхэд зургаан сараас хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Тухайлбал, 2010 онд ээжүүдийн 67 хувь нь хүүхдээ хөхүүлдэг байсан бол 2013 онд 47 хувь болж буурсан, нярайн нэмэлт бүтээгдэхүүний импорт 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгдсэн гэх тоон мэдээллийг үндэслэжээМөн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил болсон ч хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна. Тоочвол, хуулийн нэр, хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харил­цааг бүрэн тусгаа­гүй орхигдсон, хуульд дур­дагдсан бүтээг­дэ­хүүний зар суртал­чилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны бал­чир хүүхдийн хоол, ундтай холбогдох харил­цаа зохицуулалтгүй ор­хигд­сон, хуулийн хэрэг­жилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээл­гэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон аж.

Тэгвэл төрийн мэдээллийн эмхэтгэлд  хэвлэгдсэнээр төд удалгүй хэрэгжиж эхлэх Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний хууль эцэг, эхчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ. Хууль санаачлагч, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн хэлж буйгаарСүү багатай, халдварт өвчтэй зэрэг хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмчийн зааврыг үндэслэн  нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Мөн эмнэлгүүдэд эхийн сүүний банк байгуулна. Хууль зөрчвөл Эрүү болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэгэж байгаа юм. Эндээс харахад шөнө дунд төрөөд сүү орохгүй байсан ч эмчийг ажилдаа ирэхийг хүлээж хүүхдээ уйлуулах нь. Түүнчлэн хуульд Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд  заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нярайн нэмэлт хоолыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор, дээр нь эрүүл мэндийн байгууллага доторх эмийн сангаас авах юм байна. Тэгэхээр хүнсний нэмэлтийг дэлгүүрт зарахгүй бөгөөд хууль хэрэгжээд эхлэхээр дэлгүүрийн лангуун дээрх нярайн нэмэлт хоолнуудыг хураана гэж зарим эх сурвалжууд хэллээ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АХЛУУЛСАН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

 

0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр нь дэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Тэгэхээр энэ бүхнийг харж, хянахдарханэрхтэй байгууллага, төрийн албан тушаалтан хэн байхаас хамаарч эхийн сүүгээрдамжихэнэхүү хуульд эдийн засаг бизнесээ хавчуулах гэсэн сонирхол байх вий гэдгээс олон нийт сэрэмжилж байгаа юм. Тэгвэл асуудлыг зохицуулах байгууллага нь Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээр ахлуулсан салбар зөвлөл байгуулах, энэ зөвлөл нь жил бүр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагатай хамтран үнэлгээ хийж, дүнг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулж байхаар хуульчилжээ.

Салбар зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалж, салбар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

Салбар зөвлөлХүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хуулийн зөрчлийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээ, Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулахчиг үүргийг гүйцэтгэх юм байна.

Хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Дашрамд дурьдахад, “нялхсын сүүн тэжээл” (Infant formula) гэдгийг  стандартын дагуу үйлдвэрлэсэн, зургаан сар хүрээгүй нялхаст зориулсан амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, “нэмэгдэл хоолгэж зургаан сартайгаас эхлэн хүүхдэд хөгжлийн үе шатанд нь тааруулан өгч байгаа аливаа хоол хүнс хэмээн тодорхойлж хуульд тусгажээ

Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэр­гийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээш­лүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хан­гах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олго­хоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ оюутны жирэмсний бо­лон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2017 оны 5-р сарын 28

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/ehiin-suu-orluulagchiig-emchiin-zhoroor-zardag-bolloo/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *