Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан цэргүүдээ хүндэтгэв

9-р сарын 10, 2015 8:18 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 67
GANB5526

С.УЯНГА

Олон улсад Монгол Улсын нэр хүнд өссөөр байна. Үүний нэг илрэл бол Аугаа их эх орны дайн, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор  ОХУын нийслэл Москва болон БНХАУын Бээжин хотноо монгол цэргүүд олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн парад алхсан явдал. Мөн НҮБын энхийг дэмжих ажиллагаанд ЗХЖШын бүрэлдэхүүн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа жишээ. Саяхан л гэхэд БНХАУын Бээжин хотод Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалд 16 орны цэрэг эрс парад алхахад монгол цэргүүд олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авчээ. Түүнчлэн манай улсын цэргийн хайрцаг  парадад  ганцаараа зэвсэггүй жагссан нь монголчууд эртнээс анд нөхдийндөө орохдоо буу зэвсэггүй  эв нэгдлээ дээдэлдэг гэх санааг илэрхийлсэн гэдгийг онцолжээ. Үнэхээр л Бээжинд парад алхсан монгол цэргүүдээс улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдгийг харж болохоор байв.

GANB5497

Тэгвэл өчигдөр үүргээ хариуцлагатай, амжилттай гүйцэтгэж, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа албан хаагчдад шагнал гардуулж, хүндэт­гэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд болсон юм. Энэ үеэр Афганистан улсад явагдаж буйНАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэнШийдвэртэй дэмжлэгажиллагаанд АНУын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан улсынДарфурмужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардууллаа. Хойд Судан улсынДарфурмужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн штабын дарга, хошууч А.ГансүхМонгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 2010 оноос үүрэг гүйцэтгэх хугацаандаа НҮБын 17 мянга гаруй цэргийн алба хаагч болон ажилчин, албан хаагч, орон нутгийн иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байдаг. Харин манай VI ээлжийн хувьд 4600 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнхэмээв. Олон сарын турш хүнд бэрх нөхцөл, цагийн аюултай үед үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад  Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль, энхийн төлөө медаль болон салбарын шагнал гардуулсан юм.

Мөн эх орныхоо төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр хүч, цог жавхааг олон улсад өндөрт өргөсөн Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн парадад алхаад ирсэн цэргүүдэд батламж гардуулж, хүндэтгэл үзүүлэвИйнхүү эх орныхоо нэр хүнд, сүр хүчийг дэлхийд дуурсгасан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэр ЗХЖШын дарга хошууч генерал Д.ДавааАфганистан улсад явагдаж буйНАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэнШийдвэртэй дэмжлэгажиллагаанд АНУын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан улсынДарфурмужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн баг болон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн парадад оролцсон  бие бүрэлдэхүүн төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн билээ. Энхийг сахиулагч цэрэг дайчдын хичээл зүтгэлийг Монгол Улсын төр засаг ямагт өндрөөр үнэлж тухай бүрт нь шагнан урамшуулж, өргөн олны дунд баяр ёслолын байдалтай, гүн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байгаа нь цэрэг дайчдынхаа цаашдын үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх, үйл ажиллагаагаа эрч хүчтэй, үр бүтээлтэй явуулах итгэл урам зоригийг хайрлаж байдаг юмгэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *