ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ

2-р сарын 4, 2018 2:55 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 34
2

М.БААСАНДЭЛГЭР

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны онлайн бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд 09:00 цагаас орон даяар эхэлнэ. “2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна.   Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
  •  Шалгалтын бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 18:00 цагаас 00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Ciprofloxacin Generic canadian pharmacy cialis 20mg Baclofen Pas Cher En France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *