Ээлжит бус чуулганы нээлтийг 14:00 цаг хүртэл хойшлуулав

2-р сарын 18, 2016 11:35 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 65
DSC_6941

М.ГАН

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр 09:00 цагаас эхлэх ёстой нэгдсэн хуралдаанд одоогийн байдлаар /11.00 цаг/ 48.7 хувь буюу 37 гишүүн ирээд байна. Тодруулбал, Ардчилсан намаас 34, “Шударга ёс” эвслээс М.Сономпил, Н.Батцэрэг нар, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн иржээ. АН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ИЗНН-ын гишүүн С.Оюун нар гадаадад томилолттой яваа аж. Харин эрх баригч хүчнийг ирцээ бүрдүүлбэл хуралдаандаа оролцоно хэмээн удаа дараалан сүр дуулиантай мэдэгдэж байсан Ардын намын бүлгийнхэн ирц бүрдэхэд хоёрхон гишүүн дутуу байгаа энэ мөчид “ирц бүрдсэн ч гэлээ чуулганд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дунд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудал байгаа. Ардын намын бүлэг уг асуудлаар хоёр удаа буюу нийт найм хоногийн завсарлага авсан бөгөөд хуулийн хугацаа нь дуусаад байгаа тул чуулганаар хэлэлцэх цаг нь болсон. Иймд ах намынхан уг асуудлыг гацаах зорилготой байгаа бололтой.

Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул ээлжит бус чуулганы нээлтийг 14:00 цаг хүртэл хойшлуулж буйг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *