Ээлжит арбитрын тулаан буюу Саусгоби ресорсез VS Засгийн газар

7-р сарын 16, 2012 10:26 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 395

Б.СОЛОНГО

 

Хятадын компанид лицензийнхээ дийлэнх хэсгийг худалдах гэрээ байгуулсан “Саусгоби Ресорсез” компани Зас­гийн газарт мэдэгдэл хүр­гүүлжээ. Тэд Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзсэн байна. “Чалко” хувьцааг нь худал­­даж авах санал тавьсны дараа УИХ-аас гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах тухай хууль баталж, Ашигт малт­ма­лын газраас тус компа­нийн Овооттолгой дахь олборлолтыг зогсоо­сон юм. Энэ явдал нь Торон­тогийн хөрөнгийн бирж дээрх “Саусгоби Ре­сорсез”-ын хувьцааг уна­гасан тул хөрөнгө оруу­лалтын гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал энэ­хүү маргааныг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Хэрэв маргаа­ныг шийдэж чадахгүйд хүрвэл олон улсын арбит­рын шүүхэд хандана гэж тус компанийн удирд­лагууд мэдэгджээ.

Монгол Улсын Зас­гийн газар ийнхүү олон улсын арбитрын шүүхэд ээлжит удаагаа дуудагдах боллоо. Ээлжит удаагаа гэдгийг тодруулахын тулд өмнө болсон явдлыг товч сийрүүлье.

2009 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Алтандорнод Монгол” болон “Востокнефтегаз” компани Монгол Улс зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг ялгаварлан гадуурхах хэлбэрээр хэрэгжүүлж, татвар хураамжаар да­рамт­лах замаар хөрөнгө оруулалтад саад хийн, их хэмжээгээр хохироож Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн гэ­сэн үндэслэлээр арбит­рын шүүхэд хандсан юм. Тэд Монгол Улсаас нэг тэрбум ам.доллар нэхэм­жилсэн. Харин олон улсын шүүхээс энэхүү нэхэмжлэлийг үндэслэл­гүй гэж үзсэнээр Монго­лын Засгийн газар ялалт байгуулсан билээ.

Мөн онд Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани 200 сая ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд ханд­сан. Цөмийн энергийн газар Дорнод Ураны ордод тусгай зөвшөөрөл эзэм­ших эрхийг нь хураан авч, эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн үндэслэлээр ийнхүү зарга үүсгэсэн юм. Харин энэ нэхэмжлэлийг арбит­рын шүүхээр хараахан эцэслэн шийдээгүй бай­гаа. Ирэх онд тодорхой шийдвэр гарах тухай албаныхан мэдээлж байв.  “Хан ресурс” компани нь лиценз авснаасаа хойш 10 гаруй жил огт үйл ажиллагаа явуулаагүй. Хуулиараа ашиглалтын лиценз авснаас хойш гурван жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн тус компани Монго­лын үндсэн томоохон орд дээр хувьцаа гаргаад олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан. Монгол Улсын хуульд зааснаар дээрх үйл ажиллагааг явуулахдаа Монголын Хөрөнгийн бирж дээр хувь­цааны арваас доош­гүй хувийг борлуулах ёс­той. Тус компани үүнийг зөрчсөн. Тиймээс манай тал ялах бүрэн боломж­той” гэж Цөмийн энер­гийн газраас мэ­дээлж байсан удаатай.

Монгол Улсад лиценз эзэмшдэг хоёр ч том компани ийнхүү арбит­рын шүүхэд гомдол гаргаад авсан юм. Харин “Саусгоби ресорсез” ээлжит нэхэмжлэгч болж магадгүй байна. Хэрэв Засгийн газраас “Чалко”, “Айвенхоу майнз” нарын худалдааг үл зөвшөөрч, хөрөнгө оруулалтын мар­гааныг шийдвэрлэхгүй, олборлолтыг хориглосон хэвээр байвал тэд олон улсын шүүхэд хандахаас өөр аргагүй гэлээ. Тэдний хэлж байгаагаар хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Монголын Засгийн газартай хамтран шийдэх бүх арга мухар­далд орсон гэнэ. “Саус­гоби Ресорсез” Ашигт малтмалын газрыг 2011 онд Заг сүүж, Сүмбэрийн ордод хайгуулын лиценз олгохоор байгуулсан уул уурхайн ашиглалтын өмнөх гэрээг зөрчсөн гэж буруутгасан байна. Тэд Засгийн газарт илгээсэн мэдэгдэлдээ хөрөнгө оруу­лалтын гэрээ байгуулсан хоёр тал аливаа маргаа­ныг мэдэгдэл гаргаснаас хойш зургаан сарын дотор хэлэлцэн, шийдвэрлэх тухай заасныг ч сануул­жээ. Тэгэхээр зургаан сарын дараа маргаан ший­дэгдэхгүй бол Зас­гийн газар арбитрын шүү­хэд дуудагдах юм байна.

Дашрамд дурдахад “Саусгоби ресорсез”-ийн охин компани “Саусгоби сэндс” нь 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Өдгөө 600-700 сая тонн нүүрсний нөөцтэй Овооттолгой, Цагаантолгой, Сүмбэр билүүт гэх гурван том ордыг эзэмшдэг.  Хята­дын төрийн өмчит “Чал­ко” компани тус компа­нийн хувьцааны 71 хүр­тэлх хувийг худалдаж авах гэрээ байгуулсан. Мөн “Саусгоби Ресорсез”-ийн  өөр нэг томоохон хувь­цаа эзэмшигч нь Хята­дын хөрөнгө оруу­лагч сан “CIC” бөгөөд хувь­цааных нь 13.8 хувийг эзэмшдэг ажээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *