Эдийн засгийн чуулганы гол сэдэв нь агаарын бохирдлын асуудал байна гэв

3-р сарын 20, 2018 9:03 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 33
_MG_8922(1)

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөөЗасгийн газар  2018 оныг Хариуцлагын жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгасан. Төрийн захиргааны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглалыг сайжруулах ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал. Ирэх дөрөвдүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг УИХд танилцуулна. Иймд энэ сарын 28-нд болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаарх арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөлт, нэгдсэн бодлогыг хэлэлцүүлнэ. Хавар, зун болохоор утаа, агаарын бохирдлыг мартчихдаг, өвөл л ярьдаг байж таарахгүй. Энэ сарын 29, 30-нд болох Монголын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд шийдлүүдээ танилцуулж хэлэлцүүлнэ гэлээ. Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх бэлтгэл ажилд идэвхитэй оролцохыг үүрэг болголоо.

Эх сурвалж” “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *