Эдийн засгийн чуулганд 15 мянга гаруй төлөөлөгч оролцоно

5-р сарын 22, 2018 9:02 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 34
5-22-5

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Санкт-Петербург хотод болох олон улсын эдийн засгийн чуулганд 100 гаруй орны 15 мянга гаруй төлөөлөгч оролцоно гэдэгт  итгэж байгаагаа хотын амбан захирагч Георгий Полтавченко мэдэгдэв. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр чуулганд оролцуулахаар хүндэт зочноор Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарыг урьсан гэв.  Энэ хоёр орон гурав дахь жилдээ болж байгаа эдийн засгийн чуулганаас зохион байгуулж байгаа “Экспофорум” төвд болох үзэсгэлэн худалдааг гаргана. Мөн чуулганд оролцохоор бэлдэж байна гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралд ерөнхийлөгч Владимир Путин оролцох гэж байгаа нь энэ арга хэмжээний онцлох үйл явдал болохыг онцолсон юм. Амбан захирагч Георгий Полтавченкогийн хэлс­нээр чуул­ганд 70 гаруй орны төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэж байна гэв. Тэрээр олон улсын хэмжээний улстөрчид болон бизнес эрхлэгчид энэ чуулганыг сонирхох сонирхлоо алдаагүйг харуулж байгааг онцолсон юм. Энэ сарын 24, 26-нд болох олон улсын эдийн засгийн чуулганы гол сэдэв “Итгэлцлийн эдийн засгийг бий болгох” сэдвийн хүрээнд болох юм. Чуулганд АНУ, Франц, Япон, Энэтхэг, Итали, Финлянд болон бусад орны төлөөлөгч оролцох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write a paper for me http://sdfeklhjyujg.com/

Appreciate it. A good amount of advice.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *