Э.Цовоо: Давуу талаа түшиглэн орон зайг эзэгнэ

7-р сарын 31, 2017 9:13 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 12
leaderships-7-31

Д.ОЮУНЧИМЭГ

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор эдийн засагч, судлаач Э.Цовоог урилаа.

БЛИЦ

Энхболдын ЦОВОО

Одоо:

• СЭЗИСБизнесийн удирдлагынтэнхим,

Ахлах багш

Боловсрол:

• Санхүү эдийн засгийн дээдсургуульБизнесийн удирдлагынмагистр, 2010

• Далианы их сургуульОлонулсын эдийн засагхудалдаа, 2007

• Berkeley, Калифорний ихсургууль, 2012

• Raffles академиСингапур, 2009

Ажлын туршлага:

• Бизнесийн удирдлагын тэнхимАхлах багшСЭЗИС, 2008 оноос

• Менежментийн тэнхим, Багш, ХААИС, 2007

 

ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН БОДЛОГО БУЮУ ХУРДТАЙ АЖИЛЛАХ ХҮЧ

Эдийн засаг, худалдаа, экспорт, ажиллах хүч болон ур чадвартай ажилтан, бусдаас ялгарах чадвар зэрэг нь улс орны бүтээн байгуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгодог суурь нөхцөл гэж болно. Өөрөөр хэлбэл, мега төслүүдийг хөдөлгөх хүч болдог. Дэлхийн улс орнуудын, Азийн өндөр хөгжсөн улсуудын түүхийг судалж байхад эдийн засаг нь экспортод чиглэсэн, олсон орлогоо иргэддээ зориулдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ үйл явцыг системтэйгээр хэрэгжүүлснээр хөгжилд хүрэх алхам болжээ. Мэдээж үүний тулд улстөрчид, бизнесийнхэн хамтран ажиллах учиртай. Энэ субъектүүд нэг зүгт хараа бэлчээснээр улс орны хөгжилд дорвитой ахиц, дэвшлийг бий болгож байгаа хэрэг. Жишээлбэл, манай урд хөршийн хөгжил хэрхэн өнөөдрийн түвшинд хүрснийг судлахад, 2000 оноос өмнөх дэлхийн олон үндэстэн дамнасан корпорациудын эхний 3000 компаниас 500 нь Хятадын зах зээл рүү орж үйлдвэрлэл эрхэлсэн байна. Гол шалтгаан нь, урд хөршид хямд ажиллах хүч хангалттайн зэрэгцээ тэд хурдтай, үр бүтээмжтэй ажилладаг нь давуу тал болсон юм. Мөн зах зээл нь багтаамж ихтэй зэрэг хүчин зүйлс дэлхийн топ компаниуд үйл ажиллагаагаа явуулах таатай боломж олгожээ. Хамгийн гол нь Хятад улсын хувьд улс төрийн бодлого нь урт хугацаанд тогтвортой байснаар дээрх компаниудад ажиллах  таатай нөхцлийг бүрдүүлснээр улсынхаа хөгжилд ихээхэн дэмжлэг болж байгаа юм. Өдгөө Солонгос улс төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог. Үүний тулд тус улсын төрийн бодлого, бизнесийнхний алсын хараа нь гадагшаа бүтээгдэхүүнээ борлуулахад чиглэсэн нь дэлхийн бизнест өөрийн гэсэн орон зайг бий болгожээ. Харин манай улсын хувьд энэ талбарт одоохондоо хөл тавьж чадахгүй байна. Манай томоохон компаниуд урд, хойд хөрш рүү бүтээгдэхүүнээ гаргаснаар дэлхийн зах зээлд орсон мэт ойлгох нь хангалтгүй юм.

Хөгжихийн тулд  маш нарийн зах зээлийн тооцоо судалгаатайгаар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх  гарцыг эрэлхийлэх нь чухал. Мэдээж аливаа зүйлийг хийхэд тодорхой хэмжээгээр замаасаа хазайх тохиолдол бий. Гэхдээ  тууштай бодлого, зорилгодоо хүрэх хамтын хөдөлмөр ажилтанд хүргэх нь дамжиггүй. 

БАГИЙН ТОГЛОЛТ БА ЗАЛУУС

Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас суралцаж байгаа. Дэлхийтэй зэрэгцэн алхахын тулд улсын хөгжлийг түүчээлэх залуучуудад ачаа үүрүүлэх хэрэгтэй. Мэдээж улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах гэж байгаа залуус бие бялдар, ур чадвар, оюун санааны хувьд сайтар бэлтгэгдсэн байх учиртай. Магадгүй мэдлэг, чадвартай залуу боловсон хүчнээ үнэлж чадахгүйгээс алдаж байгаа тухай ярих байх. Гэхдээ бусад улс орнууд ч ийм саад тулгарч байсныг мартаж болохгүй. Жишээлбэл, Япон, Солонгос улс энэ бэрхшээлийг сөрж давсан түүх бий. Хамгийн гол нь залуус маань ажлыг голохгүй, чамлахгүйгээр улс эх орныхоо төлөө тууштай зүтгэх хэрэгтэй. Түүнээс бэрхшээл тоочоод хаа нэгтээ нөхөөсөнд ажиллахыг улсын хөгжилд түүчээлэх боловсон хүчин гэж тодорхойлох боломжгүй. Гагцхүү, залууст аливаа сайн зүйлийг, баялгийг бүтээж чадна гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд төрийн зүгээс  маш сайн тодорхой бодлогын зохицуулалтаар залуусынхаа хүчийг улсын хөгжилд дайчлах нь тун чухал. Нөгөө талаас залуусын хүч гэж чухам юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Тухайлбал, мэдээлэл, мэдлэг, мэдрэмж, хурдыг нэгтгэснээр хүч болно. Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед хүмүүс мэдлэг, мэдээллийг хангалттай авах боломж бүрдсэн. Харин мэдрэмжийг өөрийн идэвх чармайлтаар, аливаа нэг ажил бүтээл хийснээр олж авна. Энэ бүхний дараа залуу боловсон хүчин хурдтай ажиллах нөхцөл  буюу ур чадвар, бүтээмжийг үүсгэнэ. Тэгвэл хурдтай ажилласнаар хэр хол явах вэ. Үүний тулд багийн тоглолт чухал гэдгийг сүүлийн жилүүдэд мэддэг болсон шүү дээ. Жишээлбэл, манай улсын хувьд 48 сар буюу дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр ажил явдаг гэж ярьдаг. Магадгүй энэ богино хугацаа мэт санагдаж болох ч багийн тоглолтоор олон зүйлийг амжуулж болох юм. Тэгэхээр улсаа хөгжүүлэхийн тулд 48 сарын дотор томоохон үйлдвэр барих боломж бий. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн дотор цементийн үйлдвэр барьсан.

Нөгөөтэйгүүр бид  ур чадваржсан өндөр үр өгөөжтэй, туршлагатай багийн хүчийг дайчлан экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой мега төсөл хэрэгжүүлэн үйлдвэр барьж чадна. Тодруулбал, махны экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй энэ үед үндэсний хэмжээний  томоохон махны үйлдвэртэй болох боломжтой.

МЕГА ТӨСӨЛ БУЮУ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ

Бидний хувьд томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд мега төсөл хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр импортыг орлох, экспортод гаргах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ нь улсын хөгжилд голлох эерэг нөлөөллийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулагдсанаар ажлын байр нэмэгдэнэ. Мэдээж энэ нь өрхийн тогтмол орлогыг бий болгох бөгөөд эдийн засгийн эргэлт сайжрах чухал ач холбогдолтой. Нөгөө талаас нь харвал, тухайн үндэсний үйлдвэрлэлийг хөдөлгөж буй ажиллах хүч өөрөө “мега багаар” ажиллаж эхэлдэг. Бүр тодруулбал, томоохон үйлдвэрүүд бүхий л зүйлийг дан ганцаараа хийдэггүй гэдгийг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно. Том үйлдвэрийг дагаад жижиг үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлэгч болж гарч ирдэг. Ингэснээр том, жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрэхийн цагт ”багийн тоглолтоор” ажиллаж эхэлдэг. Нөгөөтэйгүүр аль аль талдаа тогтмол орлоготой, ажлын байртай болно. Мөн жижиг, дунд үйлдвэрийн хувьд маркетингийн зардал буурах боломжтой. Энэ мэтчилэн томоохон төслийг хэрэгжүүлснээр “багийн тоглолт” (хамтын цогц хүч ч гэж хэлж болох юм) хүчтэй болдог бөгөөд манай улсын хувьд энэ нь хараахан хөрсөнд бууж чадахгүй байна. Тэгэхээр улс орныг хөгжүүлье гэвэл, мега төсөлд суурилсан   үндэсний хэмжээний үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй. Үүнийг хийх, хөгжүүлэх хүч нь багийн тоглолтоор явах ёстой. Эдгээрийг залуус хийж чадна. Харин залуусын хүчийг ашиглан улсаа хөгжүүлж, эдийн засгаа чадавхжуулахын тулд төр бодлогоороо чиглүүлэх учиртай юм. Тэгэхээр энэ боломжийг бүрдүүлэхийн тулд дээр хэлсэнчлэн бизнесийнхэн болоод улстөрчид нэг зорилгод нэгэн  зэрэг  нэгдэх чухал.

ВАЛЮТЫН УРСГАЛ БА ҮЙЛДВЭРЛЭЛ

Валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээхийн тулд их хэмжээгээр валют зарцуулдаг бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг харах хэрэгтэй. Одоогоор шатахууны зардалд нэлээдгүй валют гадагш урсч байна. Тэгвэл газрын тосны олборлолтоо түшиглэн үйлдвэр байгуулах ажлыг үргэлжүүлэх нь зүйтэй. Гэхдээ цаасан дээр буулгах төдийхнөөр харж болохгүй. Аль болох ажил хэрэг болгохын тулд нарийвчилсан судалгаа хийх ёстой. Үүний дараа хөрөнгө оруулалтыг хэр­хэн шийдвэрлэх вэ, хэдий хугацаанд өртөгөө нөхөх вэ гэдэг нь илүү тодорхой болно. Энэ бүхнийг  дэлхийн хэм­жээний мэдлэг, чадвартай үндэсний шилдэг залуу боловсон хүчнээ дайчилан хийж сургах хэрэгтэй.

Тэгвэл мега төсөл гэж юу вэ. Манай улсын хувьд хэрэгжүүлж байгаа төслүүд “мега” гэх ангилалд орох уу гэх мэтчилэн олон зүйлийг нэг сэжмээр ойлгох нь зүйтэй. Магадгүй Оюутолгой, Тавантолгой зэрэг мега төсөл хэрэгжүүлж байгаа гэх болов уу. Харамсалтай нь ач холбогдлыг нь, үр өгөөжийг нь ард түмэндээ мэдрүүлж чадахгүй байна. Ер нь мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг бидний улстөржүүлсээр байгаад таг гацаадаг зүйл огт биш. Мөн мега төсөл нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай мэт харж болохгүй. Жишээлбэл, бид сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг өсгөж 60 гаруй сая болгосон гэж сайрхдаг. Тэгвэл үүнийгээ ашиглан мега төсөл хэрэгжүүлэх гээд оролдвол бололцоотой. Мөн шатахууны үйлдвэр байгуулснаар дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангахаас гадна валютын урсгалыг наашлуулах боломж бүрдэнэ. Хамгийн ойрхон урд хөршдөө шатахуун нийлүүлэх боломж бидэнд бий.

ДҮРМИЙН ДАГУУХ ТОГЛОЛТЫГ ЭРХЭМЛЭ

Монголын хууль гурав хоног гэдэгтэй санал нийлэхгүй. Учир нь аливаа зүйлийг дэлхийн жишигт нийцүүлэн хийснээр бизнес болоод улс төрд илүү өгөөжтэй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Хуулиас давсан эрх мэдэл гэж байдаггүйг ер нь ойлгодог болсон. Тиймээс сүүлийн үеийн залуус бүгдийг хууль, дүрмийн дагуу хийхийг эрхэмлэх  болсон нь сайн хэрэг.

Ер нь  аливаа хөгжил бусдаас ялгарч, өөрийн онцлог давуу талаа маш зөв тодорхойлсны дүнд бий болдог. Тэгвэл манай улсын хувьд юу хийх ёстой вэ, юугаараа ялгарч чадах вэ. Гурван сая гаруй хүн амтай, газрын баялагтай, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломж бий.  Анхдагч байх нь  үргэлж давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, хэдийгээр бидний ажиллаж эхэлсэн газарт бусад өрсөлдөгч орж ирлээ ч ганхахгүй байр суурьтай болсон байна. Цагтаа дэлхийн талыг эзэлж явсан монголчууд өдгөө ч хөгжлөөрөө, эдийн засгийн чадавхиараа олон зууны тэртээх түүчээллээ бататгаж чадна гэдэгт итгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Albaker Loanfirm
2017 оны 9-р сарын 21

HOHHOT CHINA миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *