Э.Эрдэнэжамъян: Ерөнхий сайд нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг юм байгаа биз, нам нь амлалтаа биелүүл

10-р сарын 4, 2017 12:13 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 19
undes

Л.ХЭРЛЭН

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Уламбаяр нар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлаж,  мэдэгдэл хийлээ. “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бол сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөр байдаг. Тэгвэл Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй байгаа нь МАН амлалтаасаа буцаж байна гэсэн үг. Нэг ёсондоо залилан, луйвар хийж байгаагаас ялгаагүй. Иймд Ардын намын УИХ, Засгийн газар хэлсэн үгэндээ хүрч, амласан амлалтдаа эзэн байж, иргэдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ боломжтой зүйл. Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшсэн нэг хүн нь хөнжлийнхөө хэмжээгээр хөлөө жийнэ гэсэн. У.Хүрэлсүхийн хөнжлийн хэмжээ хүрэхгүй байж болно, гэхдээ иргэд, аж ахуй нэгжээс  авч буй татвар, уул уурхайгаас олж буй орлого, бүх л нөхцөл байдлыг авч үзэхэд бүрэн боломж бий гэж бид үзэж байна. ОУВС-г ашиглаж, тогтвортой байх ёстой, төсөв хэмнэх учиртай гэж шалтаг хэлж болохгүй. Жишээ нь, өнөөдөр Үндэсний статитистикийн газар, ЗГХЭГ улсын дундаж цалин 950 мянган төгрөг байна гэсэн аблан ёсны мэдээ гаргасан байгаа. Ийм хэмжээний дундаж цалинтай байгаа улсад нийт багш эмч нар 450 мянган төгрөгийн дундаж цалинтай байж болохгүй. Зөвхөн үүнээс үзэхэд, дунд ангийн математикийн аргачлалаар болоход энэ цалингийнхаа хүрээнд багтаж, багш, эмч нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй. Зарим хүн 450 мянган төгрөгийн цалин авч байхад төрийн өндөр албан тушаалтнууд хэт өндөр цалин авч байгаа нь шударга бус. Төрийн өмчит компани, үйлдвэр, банкуудын удирдлага хэт өндөр цалин авч байгаа учраас дундаж цалин 950 мянга гэж тогтоожээ. Тэгвэл цалингийнхаа тэр сан дотор багш, эмч нарынхаа цалинг оруулах хэрэгтэй. Иймээс МАХН багш, эмч нарын цалинг наад зах нь хоёр дахин нэмэх ёстой, ийм боломж бий. Бүх боломж байсаар атал Засгийн газар, эрх баригч МАН хариуцлагаас зугтаж, амласнаасаа бултаж болохгүй. УИХ дахь  АН, МАН-д хандаж Засгийн газар дээрээ асуудлыг авч хэлэлц. Хоёр намын мөрийн хөтөлбөрт эмч, багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэж амласан. Амлалтаа биелүүл” гэж  тэд мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *