Э.Энхриймаа: Сонирхсон зүйлдээ тууштай байх дуртай

12-р сарын 4, 2018 9:42 am Нийтлэгч: Ангилал Энтертайнмэнт Уншсан: 5

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Э.Энхриймаа эх орноо төлөөлөн оролцож байна. Түүнийг Хятад улсыг зорихоос нь өмнөхолбогдсон юм.

–Эх дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Би тэмцээнээр дамжуулж, ээж бүр үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлж “Сайн ээжүүд сайхан дэлхий ертөнцийг цогцлооно” гэсэн уриалгыг  хүн төрөлхтөнд хүргэхийг зорьж байна.

–Тэмцээн болох дөхжээ. Хэр догдолж байна?

-Догдлохоос илүү хариуцлага гэж хүлээж авсан. Ямар ч байсан амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөнөө.

–Та тасраад байсан “Монголын сайхан бүсгүй-31” уралдаанд түрүүлсэн. Тэмцээнд оролцох саналыг хэн тавьж байв?

-Ээж минь анх санал тавьсан. Эхлээд гайхаж хүлээж авсан ч өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Бүсгүй хүн эрдэм мэдлэгтэй байхаас гадна байгалиас заяасан өгөгдлөө яагаад хөгжүүлж болохгүй гэж. Энэ тэмцээнд орсноор би өөрийгөө нээж, ялан дийлсэн гэж бодож байна.

–Таны хувьд гадаад гоо үзэмжээс илүү дотоод гоо сайхан, эрдэм боловсролыг эрхэмлэдэг юм шиг санагдсан?

-Би бүсгүй хүн оюунлаг байх ёстой гэж боддог. Ээж минь багаас намайг эрдэм мэдлэгтэй болгохын төлөө бүхнийг хийсэн. Одоогоор Санхүү, эдийн засгийн дээд сургуульд нягтлан бодогчоор сурч байна.

–Тиймээс ч “Оюунлаг мисс”-ээр шалгарсан байх?

-Тэмцээний үеэр намайг хурцалж, урам өгч байсан хүмүүс нь бол гэр бүлийнхнээс гадна хамт оролцсон охид. Бид бие биетэйгээ өрсөлдөж, ялагч болох нь гол байгаагүй. Нэгэн зорилгын төлөө тэмүүлж нэгдэж чадсан нь л сайхан. Байр эзэлсэн ч бай, эзлээгүй ч бай бүх охидын маань ирээдүйн зам гэрэлтэй байна гэдэгт итгэж байна.

–Э.Энхриймааг Эрдэнэтийнх гэж сонссон. Багадаа ямар хүүхэд байв?

-Хүүхэд нас минь Эрдэнэт хотод өнгөрсөн. Багадаа урлаг, уран сайханд дуртай хүүхэд байлаа. Шүлэг уншина, драмын дугуйланд явж, хайчилбар хийж өөрийгөө сорьж үзсэн. Би нэг сонирхсон зүйлдээ тууштай байх дуртай.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Ч.ГАНТУЛГА

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *