Э.Долгион: Дүрмийн бус их хурал боллоо

2-р сарын 9, 2018 4:38 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 24
1235bf_MPA_PHOTO-6784_x974-550x300

А.ЦЭРЭНДОРЖ

МСНЭ-ийн ээлжит XVII их хурал өчигдөр /02.08/ болсон.  Хурлын үйл ажиллагааг эсэргүүцэж, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо,  Гэрэл зурагчдын холбоо, Үндэсний сайтын хөгжлийн холбоо хурлыг орхин гарсан юм. Тэдний зарим төлөөлөгч өнөөдөр /02.09/ мэдээлэл хийлээ.  Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион “Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан. Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд тав хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.   МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан” гэж байв.    Түүнчлэн “Биднийг хурал орхиод гарсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байна. Ирц хүрэхгүй байхад хуралдсан учир өчигдрийн Их хурлаас гарсан шийдвэр хүчингүй гэж үзэж байна” хэмээн МСНЭ-ийн УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь байр сууриа илэрхийллээ.  МСНЭ-ийн XVI их хурлаас 2015 онд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 1.6-д  МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна гэж заажээ. Харин шинэ дүрмээр энэ заалтыг хассаныг хуралд оролцогчид эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *