Э.Бэхбаяр, Т.Тулга нар алтан медаль хүртлээ

2-р сарын 13, 2018 11:07 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 37
6

Д.НАДМИД

 Ираны нэрт бөх, олимп, дэлхийн аварга П.Тактийн нэрэмжит чөлөөт бөхийн жил бүр болдог уламжлалт тэмцээнийгТактийн цомхэмээн нэрлэдэг. Уг тэмцээний 38 дахь удаагийнх нь Табриз хотноо болж өндөрлөв. Монгол, Иран, Азербайжан, Армен, Болгар, ОХУ, Турк, Украин, Энэтхэг зэрэг 17 орны 160 тамирчин 10 жинд өрсөлдөв.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлагад 57 кгын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кгд ОУХМ Т.Тулга, Ө.Батзул, 125 кгд спортын мастер М.Лхагвагэрэл нар оролцсон юм. Тэднээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга нар алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа эгшиглүүллээ. Э.Бэхбаяр Армений бөх Михран Жабурян, Ираны Хамид Халилиг ялж, Т.Тулга Украины Василий Шуктар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег ялж эзэн орны бөхчүүдтэй алтан медалийн төлөө барилдаан хийсэн юм. Ингэснээр тэдТактийн цом”-ын Монголоос төрсөн гурав, дөрөв дэх аварга болов. Өмнө нь манай бөхчүүдээс ОУХМ Ч.Батбадрал (1991 он), гавьяат тамирчин Б.Наранбаатар (2004 он) энэ тэмцээний алтан медалийг авчирч байсан юм. Бас энэ удаагийн тэмцээнээс Ө.Батзул, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль зүүснээр дөрвөн тамирчин дөрвүүлээ медальтай ирлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *