Э.Бэхбаяр 12 дахь түрүүгээ авлаа

3-р сарын 13, 2018 10:01 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 156
joGXarUQXD

Д.НАДМИД

 ОХУын УлаанҮд хот­ноо Буриадын ерөн­хий­лөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэй­чүү­дийн олон улсын тэм­цээн болж өндөрлөв. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кгын барилдаан болж манай баг, тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна. Тэднээс ДАШТий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэх­баяр 57 кгд таван ялалт байгуулснаар алтан меда­лийн эзэн болов.

Тэрээр Герман, Испанид болсон Гранпригаас эхлээд Дан Колов, Дмитрий Коркин, Тактын цом, “Монголиа опензэрэг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуанлид багтдагАзэрэглэлийн тэмцээ­нээс 12 дахь түрүүгээ аваад байгаа юм. Тэгвэл ДАШТий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандах­наран, “ЛасВегас-2015” ДАШТий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Ө.Батзул нар жин­дээ мөнгө, ОУХМ Б.Бат­магнай, О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний сүүлчийн өдөр 61, 70, 79, 125 кг-ын барилдаан болов. Тэднээс Н.Золбоо, Б.Өлзийсайхан нар хүрэл медалийн болзол хангажээ. Зөвхөн эрэгтэй­чүү­дийн ангиллаар болдог уламжлалт энэ тэм­цээ­нээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл найман медальтай ирлээ. “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай сүүлийн дөр­вөн жил дараалан энэ тэм­цээнээс хүрэл ме­даль авч буй юм. Тэгвэл 65 кг-д ОУХМ Т.Тулга, 97 кг-д спортын мастер Б.Одсүрэн, 74 кг-д спортын мастер З.Сумъяа­базар нар хагас шиг­шээд ялагдсанаар V байр эзэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 30

Cialis Acheter Online Tadalafil Cialis 20 Mg Comment Rester Eriger Longer buy generic cialis online My Canadian Pharmacy Zithromax Vitamin Interactions

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *