Э.Амартүвшингээр тодорсон “Травиата”

4-р сарын 23, 2018 10:07 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 23
31087212_1938131143167598_3459937714202214400_n

 

Ч.ГАНТУЛГА

 Парис хот. Энэ хот эртнээс хайр дурлалынх гэдгээрээ зартай. Энд адал явдал хайгч, ариун гэгээн хайр сэтгэлийг үгүйсгэгч Виолетта Валери хэмээх үзэсгэлэнт бүсгүйн эмгэнэлт түүх өрнөнө. Тэрээр хөнгөн амьдрал, үзэсгэлэн гоогоороо алдартай. Ужиг өвчнөөсөө салж, эрүүл болсон Виолетта энэ баяраа тэмдэглэхээр гэртээ зочид урьжээ. Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотнын нөхөд болох Дуфол гүн, эмч Гренвиль, найз бүсгүй Флора нар байв. Харин гаднаас Виолеттагийн сайн танил Гастон найз  Альфред Жермоны хамт орж ирснээр үйл явдал өрнөнөАльфред Виолеттад ухаангүй дурлажээ. Хажуугийн тасалгаанд хөгжим хангинана. Альфред оргилсон сэтгэлээр бүсгүйд хайр сэтгэлээ илчлэв. Виолетта анх удаа эр хүний харцнаас жинхэнэ чин сэтгэлийн хайрыг олж харав.

УДБЭТын тайзнаа Ж.Вердийн алдартТравиатадуурь амьдарлаа. Хөнгөн аялгуугаар хөглөгдсөнТравиатадуурийг анх  1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тогложээ. Харин манай театрын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд тоглосон түүхтэй. Монголын хамгийн анхны эмэгтэй найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Цэрэндолгор дөнгөж төгсч ирээд монгол хэлээр хөрвүүлэн тавьж байжээ. Энэ удаагийнТравиатаолон онцлогтой.

Тус дуурьт Монгол Улсын соёлын элч, гавьяат жүжигчин, УДБЭТын гоцлол дуучин, дэлхийн шилдэг дуучинд олгодог “Bravo” шагналын эзэн Э.Амартүвшин Жорж Жермонд дуулсан юм. Тэрээр шагналаа гардсаныхаа дараа эх орондоо ирж, дуулж буй анхны дуурь нь энэ билээ.

 ЭЦЭГ ХҮНИЙ ШАНАЛАЛ

 Жинхэнэ хайр ямар хүчтэйг мэдэрсэн Виолетта өнгөрсөн амьдралаа мартаж, шинэ хүн болсон байв. Тиймдээ ч Флорагаас ирүүлсэн үдэшлэгийн урилгыг инээмсэглэн уншиж, үл тоомсорлоно. Урьдын амьдралдаа эргэн орох хүсэлгүй тэрбээр өчүүхэн бага хугацаанд ч холдож салахын аргагүй Альфредтайгаа хорвоогийн хамгийн сайн сайхан, аз жаргал бүхнийг амсан сууна.

Альфредыг эзгүйд, түүний эцэг Жорж Жермон тэднийд ирж, Виолеттагийн садар самуун нэр алдар, хүүгийнх нь нэр төрд хортойгоор барахгүй сурвалжит баян хүнтэй амьдралаа холбох гэж буй Альфредын дүү охины амьдралд ч гай тотгор учруулах гэж байгааг тайлбарлаад Альфредыг үүрд орхихыг түүнээс шаардана.

Э.АМАРТҮВШИН ЧИ ҮНЭХЭЭР “Bravo” ЮМ

Жорж Жермон бол жирийн нэгэн эцэг хүн. Тэрээр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө юу ч хийхэд бэлэн. Тиймээс ч хүүгээ хөнгөн явдалтай бүсгүйгээс холдуулж дөнгөлөө гэж өөртөө итгэдэг.

Энэ дүрийг энэ цагийн шилдэг дуучин Э.Амартүвшин гайхалтай бүтээсэн юм. Түүний зоримог харц, шийдэмгий байдал, хүчтэй хоолой нь дүрийг нь илүү тодотгосон. Харин дуурийн төгсгөлд дүр нь эргэлт хийсэн юм. Хайр сэтгэлийн өмнө хэн ч бууж өгдөг. Жермон хүүгийнхээ нэг насны аз жаргалыг үгүй хийснээ ухаарна. Гэвч бүх зүйл оройтсон байв. Энэ үед түүний аядуу зөөлөн хоолой чичирхийлж байсан юм.

Э.Амартүвшингийн хувьд дүрийн шилжилт, дүрээ илэрхийлэх дотоод сэтгэл нь харц болон хөдөлгөөнөөр нь  илэрхийлэгдэж байв. Тэр үнэхээр “Bravo” юм. Хөшиг хаагдсан ч үзэгчдийн алга ташилт үргэлжилсээр…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Order Stendra 100mg Erectile Dysfunction Best Website Pharmacy cialis Acquisto Cialis Con Postepay Dutasteride Avidart Amex On Line

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *