Э.Амартүвшин: Дэлхийн том театрууд санал тавьсан

6-р сарын 21, 2012 2:30 pm Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 529

Г.ЛХАГВАДОРЖ

 

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өчигдөр эх орондоо ирлээ. Онгоцноос буугаад  урлагийн гэгээн сүм болсон театртаа ирсэн түүнийг анд нөхөд, ахан дүүс, Монголын ард түмний төлөөлөл болсон сэтгүүлчид халуун дотноор хүлээн авч талархал илэрхийлсэн юм. Хятадын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэрээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон боломжийг нээгээд иржээ. Эр хонгор дуутай, нүдээрээ инээсэн, энгийн мөртлөө зангарагтай монгол эр хүн Э.Амартүвшинтэй ярилцлаа.

 

-Монгол хүн дэлхийн шилдэг баритон боллоо. Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” уралдааны талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байна. Та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?

-Испани гаралтай дэлхийн хэмжээний домог болсон дуурийн дуулаач Плачидо Домингогийн нэрээр овоглосон олон улсын наадам Хятадын “Шувууны үүр” цэнгэлдэхэд болж өнгөрлөө. Энэ уралдаанаас би тэргүүн байрыг нь аваад ирлээ. Дэлхийн хэмжээний том уралдаанаас шагнал хүртсэндээ сэтгэл хангалуун байна. Том уралдаан, наадам том л байдаг юм байна. Зохион байгуулалт, оролцож буй дуучид нь үнэхээр зангарагтай сүрдмээр хүмүүс байсан. Жил бүр энэ наадамд оролцох гэж дэлхийн 1000 орчим дуурийн дуучин хүсэлтээ илгээдэг юм билээ. Харин тэднээс зөвхөн 40 оролцогч уралдаанд оролцох эрхтэй болдог. 19 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 дуучин оролцсон.

-Энэ жилийн наадмын онцлог нь юу байв. Урал­дааны зорилго юу бол?

-Дуурийн дуулаач за­луусыг дэмжиж, тэдэнд шинэ боломж олгох, нээж таниулах зорилготой дэл­хийн хэжээний том наадам юм. Миний ойлгосноор энэ уралдаан 20 жил зо­хиогдохдоо тэргүүн байрыг хоёр хүнд олгож байгаагүй юм билээ. Энэ жил харин тийм үйл явдал болсон. Гэхдээ тэргүүн байрын шагналыг хувааж байгаа гэсэн үг биш. Эн тэнцүү байсан учир тийм шийд­вэр гарагснаа Доминго  өөрөө албан ёсоор мэ­дэгдсэн. Надтай ижил шаг­налыг АНУ-ын дуу­чин хүртсэн. Тэр бол гай­халтай дуучин байсан. Контер тионер хоолойтой, эмэгтэй хүнийх  шиг цээл­хэн нарийн хоолойгоор хөгжим шиг дуулдаг дуу­чин. 13 настайгаасаа хойш хоолойны өнгөө алдаагүй гэсэн. Мөн энэ жилийн уралдаан гурван үе шаттай явагдсан. Хоёрдугаар ша­танд 20 дуучин үлдэж, гуравдугаар шатнаас до­лоо нь хасагдсан. Долоон орны 13 дуучин гурав­дугаар шатанд үлдээд бай­хад сэтгэл түгшиж, сүрдэж байсан.

-Тантай ижил шагнал хүртсэн АНУ-ын дуучинг та сайхан тодорхойлж байна. Магадгүй таны тухай ярьж байхыг та сонсов уу?

-Гуравдугаар шатанд үлдвэл Б.Сэргэлэн дарга очно гэж байсан. Тэгээд намайг тэнцсэнийг дуу­лаад очсон юм. Даргыг Доминго өөрийн биеэр угтан авч уулзахдаа танай дуучин “Регелетта” дуула­хад биеэр цахилгаан гүйх шиг болсон гэж ярьсан байна билээ. Дараа нь Доминго өөрөө надтай уул­­захдаа “Үнэндээ би чамайг нас залуу хүүхэд дэлхийн сонгодгуудыг дуулж чадах болов уу гэж эрг­элзэж байсан шүү. Чи­ний хоолой нэг л өвөрмөц юм. Итгэхийн аргагүй сай­­хан өнгө байна. Их хүчтэй, ховорхон баритон байна шүү” гэж хэлж байсан.

-Уралдааны тэргүүн шагнал хүртсэнээ мэдээд та омогшив уу?

-Ерөөсөө нэг итгэж өгөхгүй, харьцангуй их тайван байсан. Баярлаж дэлдэгнээд байхгүй мөрт­лөө дотроо “Домингод тү­рүүлчихээд байгаа юм байна шүү дээ” гэж инээд хүрч, баярлах ч шиг.  Залуу дуучин бидний хувьд Плачидо Доминго гэдэг хүнтэй гар барьж, хамт хоолонд орж, зураг хөргөө татуулж, бэлтгэлээ цуг хийнэ гэдэг мөрөөдөл байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна.

-Бэлтгэл хэр хийсэн бэ. Энэ уралдаанд хэр амжилт гаргана гэж таамаглаж байв?

-Би сар гаруйн өмнөөс Ерөө багштайгаа бэлтгэл хийсэн. Урьд нь  ажлаа хийгээд явдаг байсан бол энэ удаа зориудаар цаг гаргаж, бэлтгэл хийсний минь ач юм болов уу гэж бодож байгаа. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэж очоод нэлээд жийрх­сэн шүү.

-Таны мэргэжлийн багш Ц.Ерөө гуайн тухай ярихгүй юу. Та хоёр эрт­ний танилууд гэж сонссон?

-Би есдүгээр ангид байхдаа Хүүхдийн орд­ноос зарласан “Дуулах өв” нэртэй дууны уралдаанд оролцож байлаа. Тэр үед Ц.Ерөө багш намайг олж харсан гэж билээ. Тэмцээн дуусахад би тусгай шагнал авсан юм. Тэгэхэд, Ардын жүжигчин Х.Уртнасан, Ц.Ерөө багш нар надтай тус, тусдаа уулзаж “Чи сургуулиа төгсөөд хаана орох вэ?” гэж асуусан.  Х.Уртнасан багш надад шууд Хөгжим бүжгийн коллежид сурах урилга бичиж өгсөн. Харин Ц.Ерөө багш гар утасныхаа дугаарыг өгч, СУИС-д заавал ороорой гэсэн юм. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд  нөгөө утасны дугааруудаа хайхад Ц.Ерөө багшийн гэрийн утасных олдсон юм. Ц.Ерөө багштайгаа учирсан минь хувь заяаных байсан гэж боддог шүү.

-Та өөрийнхөө дуулах авьяасыг хэдэн насандаа нээж байв. Баритон хоолойтой гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Арван жилийн сур­гуулиа төгсөөд Ц.Ерөө багш дээрээ ирэхэд шал­гаж үзээд “За яах аргагүй баритон хоолой байна” гээд таван жил намайг нухсан даа. Би багадаа их нарийн хоолойтой цан­гинасан дуутай хүүхэд байсан. Наймдугаар ангиас миний хоолой илт бүдүүрч эхэлсэн.   

-Таны төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан сум. Магадгүй хүний амжилтад уул ус, газар орон нөлөөлдөг юм шиг?

-Тэгэлгүй яах вэ. Манай нутаг өргөн уудам. Ер нь монгол хүний уужуу ухаан, цээлхэн дуу нь тал нутагтайгаа холбоотой гэж гадаадынхан ярьдаг нь оргүй хоосон биш л дээ. Сая би эх орондоо буугаад  нар манай улсад тусдаг шиг тийм тод тусдаггүй юм байна гэж бодсон. Бидэнд дэлхийн бусад улс үндэстнээс ялгарах онцлог олон байдаг нь энэ л нутаг ус,ёс заншил, идэж ууж буй бүхэнтэй холбоотой. 

-Нутаг руугаа явахаа­раа Шилийн богд ууландаа гарц хийморио сэргээнэ биз. Хэзээ нутаг явах вэ? 

-Өнгөрсөн өвөл тэнд очоод ирсэн. Магадгүй тэгээд л хийморьтой яваад байгаа байх. Энэ зун нутагтаа очиж амарна.

-Томоохон  уралдаанд дуучдаас гадна урлаг судлаачид чуулдаг байх. Урлаг судлаач уулзаж Монгол Улсын урлагийн тухай сонирхов уу?

-Судлаач хүмүүстэй би уулзаагүй. Харин дэлхийн том дуурийн театрын менежерүүд уулзсан. Манай театрт дуулах уу гэсэн санал тавьж байсан.

-Хэрэв та дэлхийн том театруудаас урилга ирвэл яах бодолтой байна?

-Санал, болзлыг нь харгалзан үзээд таалагдвал зөвшөөрөх л байх.

Нийт: 22 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Ciprofloxacin 500 Mg Buy Generic Viagra Cialis 5 Mg Medicament

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Viagra E Glande viagra cialis Meilleur Site Achat Cialis

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Viagra Nachmache cialis Propecia Dermatology

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Buying Cialis In Ireland buy cialis Prix Cialis Belgique

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Productos Con Finasteride Comprar Propecia cialis buy online Dosing Schedule For Amoxicillin

LarCisk
2017 оны 9-р сарын 26

Isoretinoin Without Prescription Cialis With Priligy Pills discount isotretinoin where to buy cialis Cialis For Sale Cheap Amoxicillin 200 Mg

LarCisk
2017 оны 10-р сарын 4

Viagra Buen Precio Priligy Sample Propecia Canada No Prescription Finasteride 5mg generic viagra Lioresal Pas Cher En Canada Cialis Kamagra Kaufen

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Levitra Giovani viagra Augmentin 875 Mg No Prescription Zithromax Watery Diarrhea Xenical Canadian Pharcharmy Online

LarCisk
2017 оны 10-р сарын 7

Keflex Capsules Cialis Que Dosis Tomar viagra online Priligy Or Viagra Canandian Cialis For Sale

LarCisk
2017 оны 10-р сарын 10

Finasteride Brevetto Propecia viagra Purchase 200mg Cytotec

LarCisk
2017 оны 10-р сарын 13

Ranolazine Clomid Effet Secondaire Cheapest Price On Cialis 20 generic levitra no prescription Buy Lasix Online

LarCisk
2017 оны 10-р сарын 16

Discount Generic Amoxicilina Free Shipping Store cialis Free Viagra Samples Before Buying

LarCisk
2017 оны 10-р сарын 17

Cialis Levitra Oder Viagra Kamagra Drugs Canadapharmacy24h Discount Number buy cialis Priligy Site Officiel Amoxicillin For Children Buy Brand Levitra Online

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Generico Viagra Farmacia Prezzo Kamagra Cialis Nabp Certified Online Pharmacy viagra online prescription Cialis Illegale

LarCisk
2017 оны 10-р сарын 29

El Viagra Hace Dano buy viagra online Cost Of 100 Mg Of Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 31

Contraindicaciones Propecia Teladifil Canada Buy Propecia 1mg Finasteride 5 Mg viagra Costo Viagra Svizzera

Jefftreaps
2017 оны 11-р сарын 1

Cialis Madrid Comprar Cialis Soft Italia Ebay Cialis Offerta cialis price Baclofene En Belgique Real Legally Progesterone Visa Accepted Medicine Overseas Cheapeast

LarCisk
2017 оны 11-р сарын 2

Cheap Nexium 40 Mg viagra online Achat Cialis En Ligne Discount Hydrochlorothiazide Find Medication Amex

LarCisk
2017 оны 11-р сарын 17

What Are The Reactions To Amoxicillin viagra Buy Female Viagra Cheap Ciallis For Sale Clomid Metformine

LarCisk
2017 оны 11-р сарын 22

Progesterone Medication Best Website No Prior Script Cash On Delivery viagra online pharmacy Secure Viagra

LarCisk
2017 оны 11-р сарын 29

Get Isotretinoin Mastercard Accepted Discount Fedex Shipping Price Propecia Libido Impotence Finasteride 2.5 Mg Generic Propecia viagra online pharmacy Acheter Cialis Sur Ordonnance

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Keflex Fever Blister online pharmacy Cialis Buen Precio Viagra France Pharmacie

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *