Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет”-ын уртасгасан цагаар ажиллах хуваарь

12-р сарын 3, 2018 1:51 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд , эрүүл мэнд Уншсан: 8
ee0aed_1roD7pchQqv6EbowRG6f_x974

С.САРУУЛ

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм. Энэ дагуу дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж, мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна.

Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *