Дүрвэгсэд шинэ гарц хайж байна

9-р сарын 22, 2015 9:59 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 221
_85634829_029146448-1

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Европ руу чиглэсэн дүрвэгсдийн цуваа үргэлжилсээр… Өнгөрсөн баасан гаригийн байдлаар дор хаяж 20 мянган дүрвэгч Хорватаар дамжин Унгар улсад очжээ. Унгар улс тэднийг хүлээж авах боломжгүй болоод Австри улс руу илгээсэн байна. Дүрвэгсдийн 10 мянга орчим нь Австри улсын хил дээр ирсэн мэдээлэл байгаа юм. Австрийн талаас өгч буй албан ёсны мэдээгээр 12-13 мянган дүрвэгч орж ирсэн гэжээ.

Дүрвэгсдийн асуудал хурцдаж, Европын орнууд энэ талаар байр сууриа илэрхийлсээр байгаа. Саяхан Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияяарто “…Европын орнууд дүрвэгсдийн асуудалд хуулийн дагуу шударгаар хандах ёстой. Гэтэл тэд дүрвэгсдийг шууд Унгар руу илгээж байна. Европын улсуудын нөхөрлөл, нэгдмэл санаа гэдэг зүйл хаана байна” хэмээжээ.

Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Хорватын газар нутгаас дүрвэгсэд орж ирэхээс сэргийлж цэрэг, армиа дайчилж хил дээр аваачаад байна. Цэргүүд хил орчимд саад хаалт босгох гол үүрэгтэй ч ямар ч тохиолдолд бэлэн байна гэжээ. Энэ нь дүрвэгсдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Унгар, Герман улсад нэвтэрч чадаагүй дүрвэгсэд Хорватад очиж эмх замбараагүй байдал үүсгэх болсон. Дүрвэгсэд зөвшөөрөлгүй хил нэвтрэх, хилийн хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргээс үл ойлголцсон олон асуудал үүсэх болсныг Хорват улсын зүгээс мэдэгдэж байна. Уг нь тус улс 10 мянган дүрвэгч хүлээж авахаа мэдэгдсэн. Энэ дагуу өдөрт 500 дүрвэгч нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Гэтэл 36 цагийн дотор долоон мянган дүрвэгч нэвтэрч, өнгөрсөн амралтын өдрүүдэд дүрвэгсдийн тоо 11 мянга давжээ. Тиймээс Хорват улс ч цагдаагийн хүчээ зузаатгаж, Серб рүү хөтөлдөг бүх зам харгуйн хөдөлгөөнийг хянаж байна. “Хорват улсад цагаач, дүрвэгч хүлээж авах боломж байхгүй” хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Ранко Остич хэлжээ. Сербид ирсэн дүрвэгсдийн тоо найман мянгад хүрвэл Хорват улс хил хязгаараа бүрэн хаана хэмээн мэдэгдэв. Одоогоор Хорват Унгарын адил тодорхойгүй хугацаагаар хилийн долоон гарцаа хаажээ.

Түүнчлэн Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов дүрвэгсдээс шалтгаалан хилээ хааж буйгаа зарлав. Тэрээр “Хууль ёс, эмх журмын дагуу манай хилийг давах гэж байгаа хүмүүс морилогтун. Харин бусад нь цаашаа” хэмээн хэлсэн байна. Европт орж ирж буй дүрвэгсдийн асуудал нь гамшиг, аюул тарьж байна. Үүнийг тайван хараад сууж болохгүй гэж тэрээр онцолжээ. Болгарын эрх баригчид Туркийн цагдаа нартай хамтран ажиллаж, дүрвэгсдийг хилд 40 км-ээс дотогш ойртуулахгүй байгаа аж. Еврокомиссын төлөвлөж буйгаар, дүрвэгсдийг холбооны улс, орнууд хүн ам, эдийн засаг, амьдралын төвшин болон бусад хүчин зүйлээ тооцоолсны үндсэн дээр хувааж авах ёстой гэсэн. Харин энэ хуваарилалтыг Унгар, Словак, Румын, Польш, Чех улс эрс эсэргүүцэж байгаа юм. Уг нь дүрвэгсдийн хувьд нэг хаалга нь хаагдахад нөгөө хаалга нээгдэх учиртай.

Гэсэн ч энэ мэтээр улс орнууд хилээ хааж байгаа нь тэдний хувьд шинэ гарц хайхаас аргагүйд хүргэж байгаа юм. Хэдийгээр урт хугацаа, хүнд бэрхшээлтэй замыг туулах ч дүрвэгсдийн нүүдэл  Герман, Австри, Швед зэрэг орон руу чиглэх болсон тухай мэдээллийн томоохон агентлагууд мэдээлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

banner zm

Нийт: 23 Сэтгэгдэл

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

HELLO!My extensive internet lookup has now been compensated with beneficial ideas to talk about with my guests.
lebron james shoes http://www.lebronjamesshoes.name

under armour
2016 оны 9-р сарын 21

Now NIKE designers in the play the role of team of engineers, for the super racing – kobe Bryant, according to the changing of the game, to choose the corresponding shoe.The Zoom Kobe 2 three versions of the design.
under armour http://www.underarmourshoes.us.com

kyrie irving shoes
2016 оны 9-р сарын 21

Take advantage of the remaining portion of the year. You have been performing a dazzling job.
kyrie irving shoes http://www.kyrie-1.com

cheap nike air vapormax 2
2018 оны 11-р сарын 14
mens nike air jordan jordan ultra fly
2018 оны 11-р сарын 14
nike air jordan mens shoes jordan superfly 5 po
2018 оны 11-р сарын 14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *