Драмын театрынхан үзэгчиддээ “Гамлет”-аар  бэлэг барьж байна

3-р сарын 27, 2017 4:58 pm Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 29
qh

Т.САЙХАН

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсч хөгжөөд хэдэн мянган жилийг үджээ. Театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.  1962 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Энэ жилийн тухайд “Сонгодог жүжгийн өдрүүд” гуравдугаар сарын 6-наас 30-ны өдөр боллоо. Олон улсын театрын өдөр буюу өнөөдөр /03.27/  дэлхийн сонгодог бүтээлийн гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох гэж байна.   Драмын театрын уран бүтээлчид энэхүү бүтээлээр хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ үзэгчидтэйгээ театрын өдрөө халуун дотно тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьжээ.  Түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирын соёл урлагийн их сургуулийн профессор, ОХУ-ын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашидын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна.  Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТеатрын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газруудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн байна. Энэ удаад Дорнод аймгийн Чойбалсан хотод дөрөвдүгээр сарын 21-23-ны өдөр, Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 28,29-ны хооронд, Орхон аймагт “Уурхайчин соёлын ордны” тайзнаа дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байгаа юм байна.   Тэд орон нутгийн үзэгчдэд  У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил ” хүүхдийн жүжиг,  Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг тоглохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Нийт: 2 Сэтгэгдэл

2017 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/dramyn-teatrynhan-uzegchiddee-gamlet-aar-beleg-barzh-baina/ […]

2017 оны 9-р сарын 16

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 70784 additional Infos|Infos on that Topic: zms.mn/dramyn-teatrynhan-uzegchiddee-gamlet-aar-beleg-barzh-baina/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *