Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

5-р сарын 7, 2018 12:28 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 41
31947510_1600090130089143_1308537678798520320_n

Ц.МЯГМАРБАЯР

 Дорноговь аймгийн удирд­лагууд хүндээ чиглэ­сэн, хүүхэд залуучуудаа хөг­ж­үүлсэн олон ажлыг хийхээр энэ жилийгХүний хөгжлийг дэмжих жилболгон зарлажээ. Өнгөрсөн сарын 27-нд  Сайншанд хотод бүтээн бай­гуулалт, хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын нээлтийн арга хэмжээ болов. Нээлтэд УИХын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэр­сайхан, Засаг дарга Т.Энхтүвшин, ИТХын тэргүүлэгчдийн дарга С.Түмэнбаяр болон Монголдоо алдартай лекторууд, аймгийн иргэд оролцсон юм. Аймгийн Засаг дарга Т.Энхтүшин  “Бүтээн байгуулалт, хүний хөгжил хоёр хөгжлийн салшгүй хэсэг. Байшин, барилга, зам бариад хүн нь хөгжихгүй бол аймгаа хөгжиж байна гэж болохгүй. Тиймээс хүүхэд залуучуудаа хөгжүүлэх олон  ажлыг зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгасангэлээ. Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Улаанбаатар хотынОтгонтэнгэрих сургуулийн ректор, профессор Н.Энхзаяатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хууль, эрх зүй, эдийн засаг болон багш мэр­гэж­лээр бакалавр, ма­гистр, докторын зэргээр хичээллэж буй. Түүнчлэн аймгийн ЕБСийн багш нарыг хөрвөх сургалтад хамруулах, нийгмийн ажилт­нуудыг сэтгэл суд­лалын чиглэлээр сургахаар болжээ. Мөн аймгийн төвийн  III багтГэр бүлийн талбай”-н шав тавих ёслол болсон юм. Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд ажиллаж бай­гаад тэтгэвэртээ гар­сан өндөр настан Ч.ХалзанСайншанд хот сүүлийн хоёр жилд эр­чимтэй хөгжиж бүтээн бай­гуу­лалтын олон ажил өрнөж байна. Залуучууд, хөгшид бид амарч, зугаалах ногоон талбайг тохижуулах юм байна. Орон сууц олноор баригдаж залуучуудыг ажлын байраар хангана гэнэ. Ажилтай, орлоготой, орон гэртэй байхад өөр юу хэрэгтэй байх билээ. Харин  залуучуудыг соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. Бидний залуу үед хүнийг гэгээрүүлэх ажлыг нам, эвсэл, үйлдвэрчний байгууллагаас байнга явуулдаг байлаа. Их хурлын материалыг хуулж бичээд, уншиж  өөрийн болгоод шалгалт өгдөг байсан. Бидний үеийн залуучууд жинхэнэ эх орныхоо төлөө иргэн болж төлөвшдөг байсан.Чөлөөт нийгэмд шилжсэнээр хүний эрх гэдгээр цээжээ дэлдэж, толгойдоо эрдэм мэдлэг хийхээс илүүтэй алт мөнгө, албан тушаал, алдар нэрийн хойноос улайран гүйцгээж байгааг харахаар харамсалтай санагддаг. Тиймээс хүүхэд залуучууд уншиж судлах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэйгэсэн юм.   “Цайрт минералкомпани нийгмийн хариуцлагын хүрээндГэр бүлийн талбай”-г тохижуулах юм байна. Тус компанийн захирал С.БатхүүМанай компани өнгөрсөн жилд  нийтдээ 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил хийсэн. Аймгийн иргэдэд үйлчлэх төвийг ашиглалтад орууллаа.Түүнчлэн манай компани Дорноговь аймгийн 300 орчим хүнийг  ажлын байраар хан­гаж байна. Уул уурхайн үйлдвэр­лэл явуулдаг боло­хоор Дорноговь аймагтай хам­тарч ажил­ладаг. Нийгмийн хариуцлагын үүднээс энэ жил бидэнд са­­нал тавьсанаарГэр бүлийн талбайгтохи­жуулахаар болсонгэв.

 ИХ ДОРНОГОВЬ ХӨГЖЛИЙН САН”-Д 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ

Дорноговь аймаг улсаас татаас авдаггүй  зургаан аймгийн нэг. Жилд улсын төсөвт 4.8 тэрбум орчим төгрөг төвлөрүүлдэгУул уурхайбарилгын материал, эрчим хүчний чиглэлээр ажилладаг  52 компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нийгмийн хариуцлагын хүрээндИх Дорноговь хөгжлийн санТББ байгуулж түүндээ хөрөнгө мөнгөө төвлөрүүлэн аймаг сумын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ. Энэ жилийн тухайд 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Хийгдэх ажлыг эрэмбэлж тус сангаас санхүүжүүлдэг. Энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ  зургаан цэцэрлэг шинээр барих юм. Мөн сум бүрт хоёр хүүхдийн тоглоомын талбай  байгуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 8.3 хувьтай. Нэг хүнд ноогдох ДНБ 318 төгрөг болж жижиг, дунд үйлдвэрлэл 250 тэрбум төгрөгт хүрчээ. Тус нутгаас УИХд сонгогдсон Нутгийн зөвлөлийн дарга  Б.Дэлгэрсайханд иргэд нь ам сайтай байлаа. “Мандах нар 3”  288 айлын орон сууцны шав тавих ёслолын үеэрДорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар аймгийн Нутгийн зөвлөлийн хө­рөнгө оруулалтаарМандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг өнгөрсөн оны  арван­­хоёрдугаар сард ашиг­лалтад оруулсанМөн Мандах наран II ээлжийн барилгын ажил /Сайншанд сумын II багт/ 70 хувьтай, ЗамынҮүд суманд хэрэгжиж байгааМандах наранхорооллын барилгын ажил 64 хувьтай явагдаж байна. Энэ оны IV улиралд ашиглалтад оруулна. ХаринМандах наран 1000” хорооллын III ээлжийн 288 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэгийн хамт Сайншанд сумын VII багт баригдах бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ашиг хараагүй. Нөгөө талаар дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь аймгаас холбож өгсөн. Түүнчлэн хилд ойрхон болохоор барилгын материал хямд зэргээс шалтгаалан нэг ам метрийн үнэ 650 мянган төгрөг байгаа. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг компа­ниудын хандив, Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар эдгээр орон сууц баригданахэмээн Б.Дэлгэрсайхан ярив. Гурван жилд нэг удаа шинэчилдэг унаажуулах хөтөлбөр аймгийн  Засаг даргынХөгжлийн төлөө хамтдаахөтөл­бөрийн хүрээнд хийгддэгЭнэ удаад  Айраг сумынСайнУс”, Алтанширээ сумынТойгДаланжаргалан сумынБичигт”, Иххэт сумынБүрдэнэ”, Мандах сумынСэрвэн­баянхошуу”, Хатан­­булаг сумынСулинхээр”, Сайхан­­дулаан сумынУлаан шороот”, Хөвсгөл сумынЧулуут”, Улаан­бадрах сумынАргалант”, Эрдэнэ сумынБүрдэнэбагийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус багийн Засаг дарга нарт мотоциклийн түлхүүрийг гардуулан өглөө. Хөвсгөл сумын Чулуут багийн Засаг дарга О.БатчулуунМанай баг хилд хамгийн ойрхон. Тиймээс өвөл, хаврын цасан болон шороон шуурганаар мал хил давж алга болох  тохиолдол элбэг. Хил рүү хоёр км газрыг долоо хоног явж байж очдог. Хүндрэл бэрхшээл их. Мотоцикль гурван жил болоод л элэгддэг. Энэ удаа манай баг хоёр дахь мотоциклээ авч байна. Манай багт хадлан, тариа ногооны талбай байдаггүй. Агуулахдаа сум болон бусад багаас өвсөө татаж авч нөөцөлдөг. Малчид маань өөрсдийн хүч бололцоогоор  гар тэжээл бэлтгэн базааж өвлийг өнтэй давдаг. Энэ жилийн тухайд салхи шуурга багатай. Үе үе хүчтэй шороон шуурга болж байна. Манай сумынхан мал мах бэлтгэл, ноос ноолуураар амьдралаа залгуулж байна. Өнөө жилийн тухайд ноолуур 80-90 мянган төгрөгийн үнэтэй эхэлсэн нь малчдад өгөөжтэй байгаа. Манай баг 12 мянгат малчинтайгэлээ. Ийнхүү Өмнийн говийн хөгжлийн их түүчээ болсон Дорноговь аймаг бусад аймгаа манлайлан хөгжиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *