“Донж хаус” компани зуун модны рашаанд халдлаа

5-р сарын 31, 2017 8:50 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 18
5-31-3

Түрүүч нь http://zms.mn/donzh-haus-kompani-zuun-modny-rashaand-haldlaa/

 Б.ЭНХЗАЯА

Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэрийн нэг Сэлбэ голын амин тэжээл болсон Зуун модны рашааны намаг дээрДонж хаускомпани хаус хороолол барьж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг тогтоосон байдаг. Энэ дэглэмийн 11.2-т булаг шандын эхийн эргэн тойронд болон эхээс доош урсах хэсгийн хоёр талын эргээс 50 метрээс доошгүй зайг онцгой хамгаалалтын бүс гэж үзжээ. Тэгвэл Зуун модны рашаан, түүний намаг тэр чигээр онцгой хамгаалалтын бүсэд хамаарах нь. Онцгой хамгаалалтын бүсэд усан санг хамгаалах барилга байгууламж барих, хяналт шинжилгээний цооног гаргах зэрэг цөөн тооны үйл ажиллагааг зөвшөөрдөг. Үүнээс бусад, тэр тусмаа зуслан суурьшлын бүс байгуулах, барилга байгууламж барих хориотой ажээ.

Ерөөс ойн сан болон усан сан бүхий газарт барилга байгууламж барих нь Ойн тухай хууль, Усны тухай хуулиар ч хориотой. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, НИТХаас гаргасан журмаар аж ахуйн нэгж, иргэн ногоон бүсэд барилга байгууламж барихаар бол газар эзэмших эрх авахдаа байгаль орчны дүгнэлт гаргуулахыг заажээ. Үүний дагууДонж хаускомпани дүгнэлт гаргуулах эсэхийг тодруулахаар Нийслэлийн байгаль орчны газарт очлоо. Хоёр жилийн өмнөөс барилгын ажлаа эхлүүлсэн тус компани Нийслэлийн байгаль орчны газарт дүгнэлт гаргуулахаар хандаагүйг мэргэжилтнүүд ярилаа. Угаас усан сан бүхий газар болох намаг дээр байгаль орчны дүгнэлт гаргах боломжгүйг ч тэд онцолсон юм.

Түүгээр ч зогсохгүй тус газрын байгаль орчны байцаагчид Зуун модны рашааны намаг дээр барилгын ажил эхлүүлсэнДонж хаускомпанийн хууль бус ажлыг эсэргүүцэж шаардах хуудас хүргүүлсэн ч үл ойшоон барилгын ажлыг үргэлжлүүлсээр байгааг хэлж байв. Нийслэлийн байгаль орчны газраас тус компанид ямар шаардлага тавьсан талаар байгаль орчны улсын байцаагч н.Ганбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

н.Ганбат: ГАЗРЫН АЛБАНЫХАН ЯМАР Ч ДҮГНЭЛТГҮЙГЭЭРДОНЖ ХАУСКОМПАНИД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН

-“Донж хаускомпанид ямар шаардлага хүргүүлсэн бэ

-“Донж хаускомпани байгаль орчны дүгнэлт­гүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул ажлаа зогсоо гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл энэ компанийн эзэд олдохгүй байгаа. Барилгын талбай дээр нь очих бүрт манаач нь л байдаг. Тэгсэн хэрнээ барилгын ажлаа шөнө хийдэг.

Ямар хууль зөрчсөн гэж үзэж байгаа вэ?

Намгийг тэр чигт нь ухаад сэндийчээд хая­чих­сан. Хуульд заас­наар бол нийслэлийн ногоон бүсэд байгаль орчны дүгнэлтийг үндэслэж байж газрын зөвшөөрөл олгогдох ёстой. Гэтэл ямар ч дүгнэлтгүйгээр Сүхбаатар дүүргийн Газрын албаныханДонж хаускомпанид зөвшөөрөл шууд олгочихсон. Барилгын талбай Зуун модны жижиг ойгоос хэдхэн метрийн зайд байгаа. Энэ нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн

Цаашид энэ асууд­лыг хаана хандаж, шийдвэр­лүүлэх боломжтой вэ?

Манай газраас эхлээд компанид албан шаардлага хүргүүлдэг. Цаашлаад дүүргийнх нь Засаг даргын Тамгын газарт зөрчсөн хуулийн заалтуудыг үндэслэн газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах хүсэлтийг тавьдаг. Хэрэв шийдэгдэхгүй бол Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана гэв.

Бид энэ асуудалд тайлбар авахаарДонж хаускомпанийнхантай холбогдоходХариуцсан хүн нь гадаад явсангэсэн тайлбарыг өгсөөр байв.

Зуун модны рашаан ус намаг болж Сэлбэ голыг тэжээдэг болохыг өмнөх нийтлэлд онцолсон билээ. Энэ намаг нь усны хуримтлалын гол цэг гэдгийг байгаль орчны мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Сэлбэ голын гол тэжээгдэл болсон намаг дээр иргэд олноор оршин суух хороолол баривал усны нөөцөд сөргөөр нөлөөлж таарах юм. Мэдээж хаус хорооллынхон гүний усыг хэрэглэнэ. Энгийн айл өрхийн хэрэглээгээр бус хэд дахин илүү байх нь гарцаагүй. Рашаан булагийн сав газрын гүний усыг орон сууцны хэрэглээгээр ашиглавал юу болж таарах вэ.

 

НАМАГТАЙ ХӨРСӨНД БАРИЛГА БАРИВАЛ ҮНДСЭН СУУРЬД ГЭМТЭЛ УЧРУУЛНА

5-31-3й1

Зуун модны рашааны баруун дэнж дээрх айлын олонх нь байшинтай юм. Гэтэл байшин нь цууралт өгчихсөн айл захаас аваад харагдана. Энэ нь намагийн орчимд цэвдэгтэйгээс үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Тэгвэл бүр намаг дунд баригдаж буй хаус хорооллын чанар үүнээс ч дор байна гэж учир мэдэх хүмүүж хэлж байна. “Донж хаускомпани өнгөрсөн жил 30 гаруй хаус барьсан ч намаг, цэвдэгтэйгээс суулт өгснөөр буцааж буулгасан гэх хүмүүс байв.

Зуслангийн бүсэд баригдсан маш олон барилга байдаг. Улсаас санхүүжсэн барилгуудыг очиж үзэж байхад хана нь хагараад цууралт өгчихсөн байдаг. Манайхан ерөөсөө сууриа буруу тооцож хийдэг. Намагтай хөрс улирлын өөрчлөлтөөс шалтгаалж цэвдэг нь овойж хөлддөг. Намагтай хөрсөнд барилга баривал үндсэн суурьд гэмтэл учруулна. Хана, цонх, хаалга нь хагарна. Намаг дээр барилгын суурь цутгалаа гэхэд бетон суурьт жижиг нүхтэй байна. Тэр нүх сүвийг уснаас тусгаарлахын тулд манайд битум түрхлэг буюу хар тос шатааж гадна талаар нь түрхдэг. Усан сан бүхий газар, хөрсөнд хар битум түрхлэг бохирдол үүсгэнэ. Намаг дээр барилга барихад сууриа цэвдэг хөрснөөс яаж тусгаарлах, үндсэн барилгадаа нөлөөлөлгүйгээр яаж барих талаар өөрийн гэсэн технологитой. Зургийн сайн компани гаргаж байж л хийх ёстой. Манайх бол хар практикаар л хийдэг. Намаг дээр барилга барихдаа манайд олигтой тооцоолж чаддаггүй. Маш олон барилга хагаралт өгчихсөн байдаг. Шийдлийг нарийн гаргаж байж л чанартай барилга босно. Манайх бол энэ шийдэлд хүрч ажиллаж чаддаггүйхэмээн барилгын инженер ярьж байна. Үүнээс үзэхэдДонж хаускомпанийн барьж буй барилга чанартай эсэхэд эргэлзээ төрж байна.

Гэтэл компанийн зүгээс аль эрт иргэдэд байшин, газраа өмчлүүлж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэдээллийн санд байгаа мэдээллээр дүүргийн Засаг даргын 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн А/279 дүгээр захирамжаар 13 айлд газрыг нь эзэмшүүлжээ. Зууны модны рашааны намаг дээр баригдаж буйДонж хаускомпанийн барилгын чанарын хувьд иймэрхүү нөхцөл байдалтай байна. Хамгийн гол нь нийслэлийн ногоон бүсэд, тэр тусмаа рашаан булагийн сав газар дээр намгийг нь хатааж барилга барьж байгаа нь харсан хүн бүрт нүд хальтирмаар, сэтгэл шимширмээр байлаа.

Өвчин эмгэгийг анагаагаад зогсохгүй Сэлбэ голыг тэтгэдэг Зуун модны рашааныг хамгаалж үлдье, нийслэлчүүд ээ. Ундны усны асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед гол горхио хамгаалъя гэж дээр дооргүй ярьж байгаа. Гэтэл нэг талд нь усан сан бүхий газар дээр мэргэжлийн байгууллагын анхааруулга, шаардлагыг үл тоон хувийн хэвшлийнхэн ингэж дур зоргоороо аашилж болох эсэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хотын дарга С.Батболдоос асууя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Priligy 30 Mg Funciona Buying Levitra Online Zithromax Swollen Testicles

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Priligy Precio En Venezuela cialis Using Levitra Everyday

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Viagra For W viagra Atlantic Drugstore Reviews

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Provera Medicine buy viagra online Fluconazole Without Prescription

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *