Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргаа огцрууллаа

3-р сарын 14, 2018 10:45 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 43
1516265166-550x300

Д.АРИУН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр  Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж байгаагаа зарлажээ. Тэрээр энэ тухайгаа твитер хуудастаа бичиж, түүний оронд томилж байгаа хүний нэрийг зарласан байна. Огцорч байгаа Рекс Тиллерсоны халааг Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Майк Помпео авах болно гэдгийг ч Дональд Трамп жиргээндээ бичжээ.

Дональд Трампын жиргээний бас нэг гэнэтийн мэдээ нь АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар шинээр томилуулахаар оруулж ирж байгаа нэр байлаа. Энэ албан тушаалд Ерөнхийлөгч хатагтай Жина Хаспелийг нэр дэвшүүлжээ. Хэрэв энэ томилгоо Конгрессоос дэмжлэг авбал АНУ-ын Тагнуулын алба түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болно гэдгийг foxnewc онцолжээ.

Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг огцруулж байгаа тухай мэдээлэл нь Нью-Йоркийн  биржийн индекст унахад ч нөлөөллөө гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Рекс Тиллерсон Төрийн нарийн бичгийн дарга болохоосоо өмнө газрын тосны  “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *