Дональд Трамп шийдвэрээ яагаад цуцлав?

6-р сарын 22, 2018 10:30 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 26
6-22-9

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын хилийг давж хууль бусаар ирж байгаа бичиг баримтгүй иргэдийг хүүхдүүдээс нь салгаж тусгаарлах хуулийг цуцалсан тогтоолыг баталж гарын үсэг зурсан гэж хэвлэлийнхэн мэдээлжээ. АНУ-ын хилийг зөрчиж байгаа бичиг баримтгүй дүрвэгч иргэнийг хүүхдүүдээс нь  салган тусгаарлах бодлого АНУ-ын ерөнхий прокурор Жефф Сешнс өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль бус дүрвэгсдийн эсрэг чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш хэрэгжиж эхэлсэн юм. Тухайлбал, АНУ-ын хилийг давсан бичиг баримтгүй насанд хүрсэн иргэдийг шорон руу илгээж, хүүхдүүдийг нь Эрүүл мэнд, хүний нөөцийн албаныхан халамжлах асуудлыг хариуцаж байгаа аж. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйлдлийг цуцлах захирамжид гарын үсэг зурсан байна. Учир нь олон орон,болон дотоодын байгууллагууд  АНУ-ын энэ бодлогыг шүүмжилж эсэргүүцжээ. Тэрээр өмнө нь хууль бусаар хил зөрчиж байгаа эцэг эхийг яллахын тулд хүүхдүүдийг нь салгаж тусгаарлах нь зөв гэсэн байр суурийг баримталж байсан юм.

ЭНЭ БОДЛОГЫГ  ХЭРХЭН ДҮГНЭВ

Мексикийн эрх баригчид ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж тусгаарлах бодлогыг цуцалсан тогтоол гаргасныг сайшаажээ. Энэ тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Луйс Видегарая цахим хуудастаа “АНУ-ын Засгийн газар хүүхдүүдийг эцэг эхээс нь салгах энэ зэрлэг, хүнлэг бус үйлдлээ таслан зогсоосон нь сайн мэдээ” гэж бичсэн байна.  Мөн Гватемалийн ерөнхийлөгч Жимми Моралес энэ тухай гаргасан мэдэгдэлдээ Гватемалийн Засгийн газар ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн хүмүүсийг салгах дүрвэгчдийн эсрэг чиглэсэн бодлогыг цуцлах шийдвэр гаргасныг сайшааж байгаагаа онцолжээ.  Вашингтоноос Гондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Хернандес энэ тухай хэлэхдээ “Би их баяртай байна.Азаар эдгээр гэр бүлийг салгахгүй байх шийдвэрийг  гаргалаа. Гэхдээ энэ асуудлын угт нь хүрч ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн энэ  бол их эрсдэлтэй асуудал. Иймээс Төв Америкт илүү боломжийг бий болгохын тулд ажиллах хэрэгтэй. Үүнийг  хөрөнгө оруулах, хөгжил дэвшил,хөдөлмөр эрхлэлт, орлогын өсөлт бий болгох боломж гэж харж болно гэж хэллээ. Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела АНУ-ын бичиг баримтгүй дүрвэгсдийг хүүхдүүдээс нь тусгаарлах бодлогыг  эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр ”Хүн төрөлхтөн АНУ-ын өмнөд хил дээр хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байгааг зөвшөөрч чадахгүй. Түүнчлэн “Улс орны төрийн тэргүүн удирдагч болсны хувьд хүний эрхийг, ялангуяа, хүүхдийн эрхийг хүндэтгэх аргыг хайх үүрэг бидэнд ногдож байна” гэж твиттертээ  жиргэсэн байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын дүрвэгсдийн эсрэг хэрэгжүүлж байгаа үйлдэл бол зөвшөөрч боломгүй үйлдэл гэж үзэж байна гэв. Үүнээс гадна АНУ-ын агаарын тээврийн онгоцны таван компани ерөнхийлөгч Дональд Трампын энэ бодлогыг эсэргүүцэж, гэр бүлийг салгах биш нийлүүлэхийг шаарджээ. Тухайлбал, “American Airlines, United Continental Holdings”, “Frontier Airlines”  компани Засгийн газраас дүрвэгсдийн эсрэг чиглэсэн ажиллагааны улмаас эцэг эхээс нь салгасан хүүхдүүдийг зөөвөрлөхдөө тэдний хөлөг онгоцыг дайчлахгүй байхыг хүсч байгаагаа уламжилсан байна. Мөн  “Delta Air Line, “Southwest Airlines”компани  ерөнхийлөгч Дональд Трампыг  энэ бодлогыг цуцалсан тогтоолд гарын үсэг зурсны дараа хүүхдүүдийг эцэг эхээс нь салгасан  ажиллагаанд оролцуулахгүй байхыг шаардсан мэдэгдэл гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Fitflop Slide Sandals
2018 оны 7-р сарын 8

Fantastic goods from you, man. I have understand your stuff previous to and you’re just too magnificent. I really like what you have acquired here, really like what you are saying and the way in which you say it. You make it entertaining and you still care for to keep it smart. I can’t wait to read much more from you. This is actually a tremendous website.
Fitflop Slide Sandals http://www.fitflopssaleclearanceuk.com/fitflop-slide-sandals-c3.html

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *