Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзах газар Улаанбаатар байх уу?

3-р сарын 11, 2018 6:16 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 87
222732-09032018-1520558944-2135741622-kim-jong-un-donald-trump-split-0403-550x300
Т.САЙХАН

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай тавдугаар сард  уулзахаар болсон. Энэ уулзалт АНУ болон БНАСАУ-ын хооронд хийж буй анхны дээд хэмжээний уулзалт болох юм.  Тэгвэл Д.Трампын Тамгын газраас хамгийн тохиромжтой газар нь  Монголын нийслэл Улаанбаатар хэмээн уг мэдээлэлдээ дурдсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид Япон ба Хойд Солонгосын уулзалт зэрэг олон чухал уулзалтуудад түлхэц болж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write an essay for me http://sdfeklhjyujg.com/

You actually reported this very well.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *