Дэлхийн хамгийн баян хүн

1-р сарын 11, 2018 10:39 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 10
1-11-10

Х.ОЮУНБОЛД

Онлайн худалдааны “Амазон”  компанийг үүсгэн байгуулагч, 105 тэрбум гаруй ам. долларын хөрөнгөтэй  Жефф Безос дэлхийн тэрбумтаны жагсаалтыг тэргүүлж байна. Түүнийг дэлхийн хамгийн баян хүнээр “Форбес” сэтгүүл болон “Блүүмбэрг”  агентлагаас тодруулжээ. Мөн тэрээр  өдөр тутмын The Washington Post y Blue Origin, сансарт аялуулдаг хувийн  компанийн эзэн ажээ.

Өнгөрсөн даваа гаригт онлайн худалдааны “Амазон” компаний хувьцааны ханш 1.4 хувь болж өссөнөөр Безосийн хөрөнгө  ойролцоогоор 1.4 сая. ам доллараар нэмэгдсэн байна.  Харин жагсаалтын II байрт 93 тэрбум ам.долларын орлоготой “Микрософт”  компанийн эзэн  Билл Гейтс  оржээ. Түүний араас хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг Уоррен Буффет  87 тэрбум ам.доллар  IV, V байранд “Фэйсбүүк” компаний эзэн Марк Цукерберг 77 тэрбум ам.доллар, “Zara” хувцас загварын компанийн эзэн 76 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө эзэмшдэг испани Амансио Ортега нарыг “Блүүмбэрг” агентлагаас тодруулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *