“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэлээ

4-р сарын 12, 2018 10:47 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 31
30594405_1932694063711306_5133015883324588032_o

 

Ч.ГАНТУЛГА

 Улсын III төв эмнэлэг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус хамт олон энэ сарын 6-ны өдөр  “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш нарт “Чихрийн шижин өвчний тухай ойлголт ба түүнээс сэргийлэх нь” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох сургалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр бага бүлгийн 30 гаруй  багшид  биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжин чихрийн шижингийн тухай эмчийн зөвлөгөө  өгсөн юм. Мөн  “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусан дахь сахар багасах”, “Таргалалт”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх“ сэдэвт таван төрлийн гарын авлагыг тараасан байна. Үүнээс гадна Япон монголын хамтарсан “Номт наран” сургуулийн V ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр сургалт хийжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Buy Birth Control Online Fast Real Stendra 50mg Medicine Amex Fedex Shipping Next Day Regrow Eyebrows Propecia tadalafil cialis from india Clomid Et Duphaston Fertilite

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *