Дэлхийн аваргад манай 20 бөх барилдана

10-р сарын 16, 2018 8:35 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 14
10-16-8

Д.НАДМИД

Чөлөөт бөхийн ДАШТ ердөө дөрөв хоногийн дараа эхэлнэ. Унгарын нийслэл Будапешт хотноо болох эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь тэмцээнд 150 гаруй орны тамирчдын мэдүүлэг очоод байгаа гэнэ.  Энэ удаагийн ДАШТ-д манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцох юм. Тамирчдын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн наймдугаар сард сорилго барилдаан хийж жин жингийн аваргууддаа эрхийн бичгийг нь гардуулсан билээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д Г.Наранчимэг нар дэлхийн аваргад хүч үзнэ. Сорилго барилдаанд түрүүлж эрхийн бичиг гардан авсан бөхчүүдээс гавьяат тамирчин П.Орхоноос Азийн наадмын үеэр хориотой бодис илэрсэн, мөн ОУХМ Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-д оролцох боломжгүй болсон юм. Тэдний оронд эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д Хөдөлмөрийн баатар, дэлхийн аврага С.Батцэцэг нарыг барилдуулахаар шийдвэрлэжээ. Манай улсын чөлөөтийн тамирчид 1964 онд анх ДАШТ-д оролцсноос хойш З.Ойдов хоёр удаа, Х.Баянмөнх, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын алтан медаль хүртсэн бол мөнгөн медальтан 17, хүрэл медальтан 20 гаруйтай болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *