Дэлхийн аварга  Пүрэвдоржийн Орхон  гэж хэн бэ?

3-р сарын 4, 2018 12:58 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 618
olloo_mn_1502507548_orhon

Т.САЙХАН

“Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон  алтан медаль хүртлээ.  Түүний талаарх мэдээллийг хүргэе.  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдрөөр төрсөн юм. тэр 162 см өндөртэй. Тэрээр нэгдүгээр ангид ороод шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлсэн гэдэг. IV ангидаа хот руу шилжээд тэшүүрээр хичээллэж үзсэн байна.  Олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжиж, тэндээ арван жилээ төгсчээ. Энэ сургуулиас олимпын аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрж гарсан билээ. Тэр тусмаа С.Цэрэнчимэдтэй нэг ангид суралцаж, төгссөн түүхтэйТэрээр 14 настайгаасаа хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр.

П.Орхон 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Япон бүсгүй 2003 оноос хойш ялагдал гэгчийг “мартаад” байсан босоо аварга билээ. 13 жилийн турш үргэлжилсэн ялагдаагүй амжилтдаа цэг тавьсан ч үнэхээр босоо аварга гэдгээ Ичо баталж, Риогийн олимпоос дөрөв дэх түрүүгээ хүртсэн. Түүний найз залуу мөн бөх. Н.Лхамгармаа бол “Алдар” спорт хорооны тамирчин. Бас энэ жилийн ДАШТ-д улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөх юм. Лхамгармаа Армийн дэлхийн аварга, манай залуу, шилдэг бөхчүүдийн нэг. Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн болоход П.Орхон 58 кг-д олимпийн эрх авчирсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

Фанат
2018 оны 3-р сарын 4

Монгол улсад АГУУ гэж тодотгож болох хоёр алтан охин бий. Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Сумъяа, дэлхийн аварга Орхон. Яагаад агуу гэж бгаа юм бэ гэхээр олимп , дэлхийд олон түрүүлж чадах учраас. Энэ хоёр дэлхийд мөн ч олон жил босоо байх болно.

Зочин
2018 оны 3-р сарын 4

Orhon ch mun aatai bnadaa.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *