Дэлхийн аварга болохыг хүсч байна гэв

7-р сарын 15, 2018 6:25 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 20
3b506e3745cf

Х.ОЮУНБОЛД

Францын багийн тоглогч Антуан Гризманн тоглолтын бэлтгэлээ хийж байгаа Истра дүүрэгт хийсэн хэвлэлийн хурлын үеэр дэлхийн аваргын цомыг авахыг хүсч байна. Тэрээр надад алтам бөмбөгийн эзэн болох, болохгүй нь хамаагүй. Би дэлхийн аварга болохын төлөө бүхнээ зориулна гэж 27 настай тоглогч мэдэгджээ. Түүнчлэн Антони Гризманн хувийн тоглолтоос илүү багийн тоглолт давуу талыг авчирна гэсэн санааг дэмжиж “Магадгүй бид хамгийн их гоол оруулсан баг болох боломжоо алдсан байх. Иймээс бага гоол оруулж, хожно гэж бодсон гэж ярьсан байна. Мөн тэдний багийн дасгалжуулагч Дидье Дешамд Хорватын багтай хийх тоглолтод амжилтад хүргэх арга байгаа гэжээ.Тоглогч хэрхэн тоглохоо мэдэх нь дасгалжуулагчтай холбоотой. Үүнээс гадна тэр Хорватын багт Модрич, Ракитик гэсэн хүчтэй техниктэй хоёр том тоглогчтойг санаж байгаа гэдэгт итгэж байна гэж Францын багийн 27 настай тоглогч Антуан Гризманн хэллээ. Мөн бид нараас хамгаалж тоглох нь хамгийн чухал. Учир нь Кулиан Мбаппе захад, Оливер голд тогложбайсан ч эсвэл надад хэзээ ч тохиолдож мэдэх  бяцхан солиорлын улмаас бид хэзээ ч гоол оруулж болохыг мэдэх учраас гэв. Гризманн франц хүнээс гадна, хөлбөмбөгийн том багтай байгаадаа аз жаргалтай байгаагаа онцлоод, хүмүүсийг франц хүн гэдгээрээ бахархахыг хүсч байна гэжээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *