“Дэлгэцийн харшил”-аас сэргийлэхийн тулд нүдээ цавч

4-р сарын 19, 2018 9:53 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 33
Eye-Pain_01

Б.СОЛОНГО

 “Гар утсаа ширтэхээр нүд аргаж загатнадаг, улайдаг. Энэ нь байнга буюу яг л харшил шиг болчихлоо. Гар утасны дэлгэцнээс харшилтай болно гэж байх уу”. Ийм зовиуртай хүмүүс эмнэлгүүдийн нүдний тасагт үйлчлүүлэх нь жирийн үзэгдэл болжээ. СүүлдээДэлгэцний харшилгэсэн анагаахын шинэ нэршлийг өөрсдөө бий болгоод байна. Гэхдээ амьдралын буруу хэвшлээ өвчин гэж үзэх нь утгагүй хэрэг. Харшлын үндсэн эмчилгээ нь тухайн харшилдаг зүйлээсээ аль болох хол байдагтай адил дээрх зовиуртай хүн гар утас, компьютерийн хэрэглээг хэд дахин багасгах шаардлагатайг сануулж буй. Хүн өдөрт 3-4 удаа 30 минутаас хэтрэхгүй хугацаагаар гар утас болон компьютертэй харьцах ёстой гэнэ. Хүүхдэд бол үүнээс ч бага хугацаагаар үзүүлэх ёстой. Гэтэл бид хүүхдүүдээ таблетыг нь, өөрсдөө гар утсаа өдөржин, шөнөжин шахуу тэвэрч байгаа нь асар хортойг эрүүл мэндийн байгууллагууд сануулж байна.

Гар утас болон компьютерийн дэлгэцийг удаан ширтсэнээр бидний нүд цавчихаамартдаг”. Хүний нүд цавчих үйлдлийг хийхгүй удахад тодорхой тос, шүүрэл ялгаруулж байдаг булчирхайн үйл ажиллагаа нь алдагддаг байна. Улмаар шүүрэл ялгаруулалт багассанаар хуримтлал үүсч, нулимсны чанар муудан хуурайшиж, улайдаг аж. Хүн минутад 18 удаа цавчих ёстой байхад бид дэлгэц ширтэхээрээ автоматаар энэ үйлдлээ тас хорьчихдог байна.

Сэргийлэх арга бол ерөөсөө хэрэглээгээ л багасгах. Мөн өөртөө өдөрт тодорхой дадал үүсгэх хэрэгтэй. Нүдээ цавчих ёстой гэдгээ байнга сана. Эсвэл өдөрт албаар 3-4 удаа нүдээ хэд хэдэн удаа цавчаад байж болно. Тэг­вэл энэ эмгэгээс урьд­чилан сэргийлэх боломжтой. Сайжрахгүй бай­вал булчирхайн ажил­лагааг сайжруулах массажийг таван удаа хийх эмчилгээ байдаг. Хүндрээгүй тохиолдолд энэ мэтчилэн арга хэмжээ авахад эдгэрнэ. Харин эцсийн шатандаа орчихсон, булчирхай бүр ажиллагаагүй болох тохиолдол олон байна. Нулимсны асуудал үүсч, нүд ямар ч хамгаалалтгүй болно гэсэн үг. Тиймээс урьдчилан сэргийлж, хүнд үе шатанд оруулж л болохгүй. Ийм шалтгаантай үйлчлүүлэгч их олон болсонгэж Шастины нэрэмжит гурав­дугаар эмнэлгийн Нүдний тасгийн их эмч П.Энхмаа зөвлөлөө.

Гар утасны хөнөөл хүүх­дэд 10 дахин нэмэгдэж очдог судалгаа бий. Тиймээс ялангуяа бага насны хүүхдийн гар утас, таблетны хэрэглээг ор тас хориглох шаардлагатайг ийнхүү сэрэмжлүүлж байна. Тархи, зүрхний үйл ажиллагаанд сөр­гөөр нөлөөлж, оюун санааны хямрал, стресст орох шалтгаан болдог, анхаарал сулруулдаг, цусны эргэлтийг удааш­руулж, дархлааг сул­руул­даг, генетикт нөлөөл­дөг гээд гар утасны сө­рөг үр дагавар, хор уршгийн талаар хүн бүр мэддэг. Тиймээс бид санаачлагаараа дэл­гэцний хэрэглээгээ зүй зохистой болгохоос өөр аргагүйд хүрээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *