Дэлгэрэхийн сургууль Л.Одончимэдийн нэрэмжит боллоо

9-р сарын 5, 2018 3:43 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 120
9-5-9

Л.ХЭРЛЭН

Дорноговь аймгийн  ИТХ-аас Дэлгэрэх сумын дунд сургуулийг  тус нутгийн уугуул,  төр нийгмийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн  Лувсангийн Одончимэдийн нэрэмжит болгожээ. Л.Одончимэд агсан нутагтаа сэтгэлтэй нэгэн байв. Тэрээр Дэлгэрэх сумынхаа сургуульд төдийгүй, орон нутагтаа олон ажил хийж бүтээсэн юм. Тус  сургуулийн  хамт олон ч түүний  үйлс бүтээлийг өвлөн дэлгэрүүлэх чиглэлд олон ажил санаачилж  иржээ. Сургуулийн захирал, Боловсролын удирдахуйн ухааны магистр, Даамын спортын ОУ-ын шүүгч, спортын мастер М.Ганбаатар  хичээлийн шинэ жилийн нээлтэд хэлсэн үгэндээ “Л.Одончимэд агсан  дэлхийн хэмжээний хүн. Дэлхийн хэмжээний хүнээр Дэлгэрэхийн сургууль овоглох боллоо. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц оюунлаг, бүтээлч иргэдийг бид сургуулиасаа бэлтгэн гаргах хариуцлага ирлээ. Нөгөө талаас тун удалгүй Л.Одончимэд судлал гэж бий болох нь гарцаагүй. Түүний төв нь Дэлгэрэхийн сургууль байх ёстой. Түүний нэрэмжит сургууль болж буй  түүхэн үйл явдалтай зэрэгцэн Л.Одон­чимэдийн хөшөөний нээлт болж байна. Хөшөө барих санал санаачилга гарган зүтгэж ажилласан Монгол Улсын гавьяат багш  Л.Чимэддорж түүний гэр бүлийн хүн Мэлсчо, охин М.Мэндгэрэл болон Л.Одончимэд агсны гэр бүл Таня, хүү О.Одхүү, О.Одбаяр төрөл төрөгсөд, ач зээ нарт нь  баярлалаа.  Л.Одончимэдийн алдар нэрээр овоглох болсон Дэлгэрэх сумын ЕБС-ийн хамт олон дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хамт олон, суралцагчидтай сургууль байх болно”  гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 9-р сарын 5

Таны хэлсэн үг энэ хүний хөшөөг босгохыг хүлээгээд хичээхгүй байсан мэт санагдаж байна шүү. Маш их хариуцлага, сурган хүмүүжүүлэгч та бүхний нуруун дээр гарлаа. Захирал М.Ганбаатарын хэлсэн үг, амлалт биелэлээ олно гэдэгт итгэж байна.
ЕБСургуулийн захирал М.Ганбаатар хэлэхдээ: Л.Одончимэдийн алдар нэрээр овоглох болсон Дэлгэрэх сумын ЕБС-ийн хамт олон дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хамт олон, суралцагчидтай сургууль байх болно” одоо хичээх л үлдлээ шүү.

Зочин
2018 оны 9-р сарын 5

Manai khamt olond itgel khuleelgesend bayarlalaa. Aimag oron nutag, uls, tiv delkhiid aldraa duuduulj bui bagsh suragchid, tugsugchidiin maani amjilt ulam uuduu baikh boltugai.

Зочин
2018 оны 9-р сарын 5

Даамчид нь тив дэлхийд данслуулсан, Тайжийн хурд нь талын Монголдоо алдаршсан, хуурчид нь хууч домгоо хадгалсан нутаг даа…

Зочин
2018 оны 9-р сарын 7

Л.Одончимэд агсны нэрэмжит болохын угтал болгож сургуулийн хамт олон, олон сайхан ажил зохиосныг багш сурагчид, эцэг эхчүүд бид мэдэж байгаа. Энэ амжилтаа бататгаж цаашид дэлхийн энтэй олон алдартан төрүүлэх болтугай. Манай даамны хүүхдүүд ч гадаад дотоодод цоллуулаад эхэлсэн л дээ. Урлагийн авьяасаар ч дутахгүй.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *