Дээд хуулийн төслийг Баянгол дүүргийн иргэд дэмжлээ

4-р сарын 12, 2018 8:52 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 18
IMG_8629

Ч.ЗОТОЛ

 Хүрээдээд сургуулийн оюутан залуус МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭнхбаяраасТа өнөөгийн Монгол Улсыг хэрхэн харж байна вэ, ямар нүдээр харж байна”,  “Монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийг та юу гэж боддог вэ”, “Сургалтын төлбөрийг төр даадаг болвол сургалтын чанарт ахиц гарах уу, бас боловсролын үнэ цэн яах бол”, “Ингэхэд та Ерөнхийлөгчид нэр дэвших үүгэхчлэн олон асуултыг асууж байна.

IMG_8578

МАХНаас Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аяныг Баянгол дүүрэгт зохион байгуулсан нь ийнхүү эхэлсэн юм.

 Ажлын хэсгийг тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.ЭнхбаярЕрөн­хий нарийн бич­гийн дарга Б.Тулга нар ахалжГүйцэтгэх товчоо­ны гишүүн О.Буяннэмэх, Б.Хэрлэн, Л.Мөнхсайхан,С.Онон­баяр нар уулзалтад орол­цож Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудал, МАХНаас санаачлан боловсруулаад буй Дээд хуулийн зүйл заалтуудыг тайлбарлаж санал солилцсон нь энэ.

Залуус  юунаас болж ард түмний амьдрал хүнд, улс орон хямралтай байна вэ, төрд байгаа хэдхэн хүн хөрөнгөжиж, ард түмний мэдэлд байх ёстой Монголын баялагийг  хувийн компаниараа дамжуулан зараад  оффшор бүсэд байршуулсан нь хуулийн цоорхойтой холбоотой юу, хууль шударга ёс байхгүй болсон нь юунаас болов гэдгийг өөр, өөрсдийнхөөр эргэцүүлж  нээлттэй асуулт, хариулт өрнүүлж байлаа.

Зарим нь  муу нам, шударга бус сонгууль, муу  улстөрчидтэй холбоотой гэхчлэн дүгнэсэн бол олонх нь  муу тогтолцооны уршиг гэж үзэж байна. 1992 оны Үндсэн хуулийн цоорхой олон асуудлын суурь болсон гэх нь ч цөөнгүй байв. Иймээс тогтолцоог шинэчлэхэд  Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй, үүний тулд хямралт байдлаас гарах гарц, гаргалгааг тэд Дээд хуулиас хайж байгаагаа хэллээ.

МАХНын дарга Н.Энхбаяр  уулзалтын үеэр Үндсэн хууль сайн эсвэл муу болсныг мэдэх шалгуур нь нэгдүгээрт юуг чухалчлав гэдгээс хамаарна. Нэгдүгээрт, хувийн компанийг тавьсан бол тэр муу хууль. Харин ард түмнээ нэгдүгээрт тавьж байгаа бол сайн хууль. Өнөөгийн Үндсэн хууль  ардчилал, зах зээлд шилжихэд үүргээ гүйцэтгэсэн ч компанийн засаглалыг дэмжсэн учир  улс оронд хямрал газар авсан. Хуулийн маань гол заалтМал сүргийг төр хамгаалнагэж байгааБид мал сүргээ төрийн хамгаалалт авчихаад  хүнээ орхисон нь өнөөгийн бүх хямралын үндэс юм. Бид Дээд хуульдааМонгол хүн төрийн хамгаалалтад байнагэж заасан хэмээгээдАрд түмэн бурхансэдэвт  лекц уншсан юм.

Үүний дараа  МАХНын удирдлагууд Баянгол дүүргийн иргэдтэй уулзавБаялгийн хуваарилалттай холбоотой, тодруулбал, Тавантолгой, Оюутолгой, “Эрдэнэтүйлдвэрийг эргэн тойронд үүсээд буй  асуудал нь Үндсэн хууль дахь байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалт хэрхэн хэрэгжиж буйтай холбоотой. Энэ асуудалтай холбогдуулан МАХНын  Ерөнхий  нарийн бичгийн дарга Б.ТулгаЭрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон асуудал, Гүйцэтгэх  товчооны гишүүн, хуульч  Л.МөнхсайханЭрдэнэт”-ийн 51 хувь ба ард  түмний өмчийг хувийн бизнест барьцаалсан хариуцлагыг хэн  хариуцах вэ”   зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Баянгол дүүргийн иргэд ажлын байр хомс, ядуурал, ажилгүйдэл газар авлаа. Юм бүтээдэг хүн цөөрч, энд тэндээс бараа зөөж, тав арван төгрөг нэмж зардаг нь олширлоо. Уул уурхай хаа сайгүй газар авлаа. Гадаадын тэр  компаниудад  нь зөвлөх, дарга, захирлын өндөр цалинтай ажлыг    гадныхан л хийдэг. Оюутолгой, Тавантолгойн гэрээ гэхэд 60-70 жилээр гадныхан ашиг олох  муу гэрээ болсон. Ашигт малтмалын баялаг ард түмний өмч гэчихээд эрх баригчид хуйвалдаад зараад идчихдэгМонголчууд тэнд үйлчлэгч, манаач  зэрэг  цалин хөлс багатай ажил хийдэг. Үүнийг өөрчлөх тогтолцоог  Дээд хуульдаа хуулиас хайж гарц, гаргалгааны талаар санал солилцов.

МАХНын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар уул уурхайн салбартай уялдуулан ажлын байр бий болгох асуудлыг  шийдвэрлэх боломж Монгол Улсад бий.   “Монгол хүн бүр ажлын байраар хангагдах эрхтэй”-г хуульчлах боломжтой  гэдгийг иргэд тайлбарласан.

 АРД ТҮМЭН  БУРХАНМОНГОЛ ХҮНЭЭ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРУУЛНА”    

 МАХНын дарга Н.Энхбаярын  “Ард  түмэн бол бурхан юмсэдэвт лекцилтгэл  олны анхаарлыг татаж байна.

Тэрээр “Өнөөдөр ард түмний амьдрал ядуу, тарчиг байгаа нь үнэн. Цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэх мэт хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй. Монголд өндөр боловсрол үнэгүйдэж, улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байгаа ч сургалт чанаргүй болжээ. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль маань хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье, Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Иймд бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга, гарын үсэг цуглуулах аяныг  эхлүүлэн та бүхэнтэйгээ уулзаж байна” хэмээн тэмдэглэсэн. Мөн үүнийгээ ард түмэндээ “Сайн мэдээ” дуулгаж явна хэмээн онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Precio Cialis Farmacia Cruz Verde Dadha Pharma cialis Viagra A Poco Prezzo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *