Дээд хуулийг батлахыг Налайх, Сүхбаатар дүүргийн иргэд дэмжлээ

4-р сарын 23, 2018 8:57 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 35
31164203_1178841988922919_5515194103526064128_n

С.САРУУЛ, Л.ХЭРЛЭН

 МАХНаас орон даяар зохион байгуулж буй  Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг батлуулах гарын үсэг цуглуулах аян өнгөрсөн  долоо хоногийн сүүлээр  Налайх, Сүхбаатар дүүрэгт  өрнөв. Мөн тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.ЭнхбаярГурван Эрдэнэдээд сургуулийн оюутнуудтай уулзаж, лекц уншсан. Ажлын хэсэгт МАХНын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн Д.Цогтбаатар, Тамгын газрын ажилтан Н.Уламбаяр, Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн болон гүйцэтгэх товчооны гишүүд ажилласан юм.

31073040_1178842245589560_901228496846585856_n (1)

2-5 2-4

 Налайхчууд: БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ОРОН СУУЦЫГ ҮНЭГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ

Ажлын хэсэг өнгөр­сөн пүрэв гаригт Налайх дүүрэг дэх казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэд хэдэн газарт Дээд хуулийг сурталчилж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Налайх дүүргийн IV хорооны иргэн СаярхаанХоёр хүүхэд их сургуульд суралцдаг. Зөвхөн сургалтын төлбөрт нь таван сая төгрөг төлдөг. Дээр нь байр, унаа, хоолны зардал өндөр гардаг. Ипотекийн зээлээр орон сууц худалдаж авахаар хөөцөлдсөн ч бүтээгүй. Дахин нэг хүүхэд их, дээд сургуульд суралцуулна. Дээр үе шиг иргэддээ үнэгүй боловсрол олгох гарц бий юү. Ялангуяа, залуу гэр бүл орон сууц авах хамгийн хүндрэлтэй байна. Саяхан хамаатны хүн 30 сая төгрөгөөр гадаад руу эмчилгээнд явахад Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг олдоогүй. Эрүүл мэндийн үйлчилгээг төр хариуцдаг болох хэрэгтэйгэсэн саналыг хэлж байв. Харин МАХНын дарга Н.ЭнхбаярМАХНаас санаачлан, эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан  Дээд хуулийн төсөлд  байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төрөөс үнэгүй болгохоор хуульчилсан. Мөн иргэд амьдралд хүрэлцэхүйц тогтвортой орлоготой байж залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлж Монгол хүн төрийн хамгаалалтад байх болногэдгийг тайлбарлав. Иргэдтэй хийх уулзалтын үеэр Налайх дүүргийн II хорооны иргэдМанай хорооны 11 дүгээр худаг ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа ч ганц ч удаа засвар хийгээгүй. Бид зэвтэй ус ууж эрүүл мэндээрээ хохирч байнагэсэн юм. Энэ талаарЧандмань НалайхТӨХКийн ус түгээгч Б.АдьяаБи ус түгээгч хийгээд 17 жил болж байна. Нурах дөхсөн барилга, зэвтэй ус гардаг талаар иргэд байнга гомдол гаргадаг. юмкосыг улиралд нэг удаа цэвэрлэдэг ч амархан бохирддог. Дүүргийн удирдлагуудад асуудлыг тавиад нэмэргүй. Төсөв мөнгө гаргаж өгдөггүйгэсэн юм. Мөн оршуулгын газарт гэрэлтүүлэг тавьсан мөртлөө казах иргэдийн амьдардаг гэр хороололд гэрэлтүүлэг тавьж өгдөггүй зэрэг асуудлыг иргэд хөндөж байлаа.

 Оюутан, залуус: ХҮНЭЭ БУС МАЛАА ХАМГААЛДАГ ТОГТОЛЦООГ ХАЛЪЯ

МАХНын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригтГурван Эрдэнэдээд сургуулийн оюутнуудтай уулзаж,  “Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хууль ба Монгол Улсын тусгаар тогтнолАрд түмэн бол бурхан юмсэдэвт лекц уншсан юм. ТэрээрАмьдралаа засах түлхүүр бол Үндсэн хууль. Төрийн тогтолцооны амин сүнс нь ард түмэн байх ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал  хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэсэн хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй. Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Ипотекийн зээл олгоно, орон сууцжуулна гэж байгаа ч түүнийг дор хаяж нэг сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой. Гэтэл 500-600 мянган төгрөгийн цалин авч ар гэр, амьдралаа авч явах гэж ядаж буй хүмүүс тийшээ орж чадахгүй. Иймээс гэр хороололд утаа гаргаж суухаас өөр арга алга. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юмхэмээн онцолсон. Оюутан, залуус  “Ашигт малтмалын баялгийг  төрд шургалсан хэдэн хүн  өөрсдийн  өмч мэт зарж, хөрөнгөжиж байгааг”, “Төрд хяналт, хариуцлага гэж огт байхгүй байгааг”  шүүмжилж байв. Иймээс  “Хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье, Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юмгэдэг асуудлыг өргөн дэвшүүлсэн Дээд хуулийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

 ГАРЫН ҮСГИЙН АЯН СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Өнгөрсөн бямба гаригт болсон иргэдийн уулзалтад Сүхбаатр дүүргийн МАХНын Ажлын хэсгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Мөн  дүүргийн Мянгатын дарга н.ДуламсүрэнМУИСийн багш, доктор Ч.Өлзийсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

“Монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя” гэсэн  асуудал дэвшүүлсэн Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг  Сүхбаатар дүүргийн иргэд дэмжлээ. Түүнчлэн  гарын үсэг цуглуулах аяныг хороо бүрт, айл өрх болгонд хүргэж үргэлжүүлнэ гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Relent cialis no prescription Levitra 20mg Cost Buy Amoxicillin Online In The Uk Comprar Viagra Con Mastercard

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *