Дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна

6-р сарын 18, 2018 10:11 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 14
aNAktkqTURBXy84MmE5OTI1NDEwMjg5OTg5NmNhMzlkNTliYWUzNTU2Ni5qcGVnkpUDAADNCf_NBZ-TBc0DUs0B3g

Х.ОЮУНБОЛД

Германы канцлер Ангела Меркель сүүлийн жилүүдэд Европт нүүрлээд байгаа цагаачлалын асуудлаар Европын холбооны олон оронтой дээд хэмжээний чуулга уулзалт хийхээр төлөвлөөд байна гэж орон нутгийн “Bild”сонинд мэдээлжээ. Тэрээр энэ шийдвэрийг  Германы Дотоод яамны сайд Хорст Зеехофертой цагаачлалын салбарт Германы байр суурийг бэхжүүлэх, Засгийн газрын төлөвлөгөөг бэхжүүлэх, хилийн аюулгүй байдал, хилийн хяналтыг чангатгах талаар олон удаа уулзаж зөвлөлдсөний дараа энэ шийдвэрийг гаргасан байна. Чуулга уулзалтыг  энэ сарын 28,29-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд Европын холбооны чуулганаас өмнө болно.  Ангела Меркель Итали, Грек, Австри тэргүүтэй Европын холбооны орон  оролцох  чуулганы үеэр  Европын хүчнүүдтэй цагаачлалын асуудлыг шийдвэрлэх хувилбарыг хэлэлцэхийг хүсч байна гэж  “Bild”сонин Германы Засгийн газар болон Европын холбооны эрх баригчдын хэлснээс иш татан бичжээ. Мөн тус сонинд “Одоогийн байдлаар ямар ч шийдвэр гаргаагүй байна.  Бид энэ чуулганыг хийх талаар төлөвлөх үе шатандаа явж байна”гэж Италийн Засгийн газрын эх сурвалжаас  мэдэгдсэнийг нийтэлсэн байна. Мөн чуулган хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна гэжээ. Гэхдээ  “Bild” сонин энэ чуулган ирэх долоо хоногт болох магадлалтай  гэж бичсэн байна. Харин энэ уулзалтад Испани эсвэл Балканы орнууд оролцох талаар мэдээлээгүй аж. Германы канцлер Ангела Меркель энэ сарын сүүлээр Брюсельд болох чуулганы үеэр хууль бус цагаачлалын Европын төвшинд шийдвэрлэх арга замыг хайж олох байр суурийг баримталж байгаа аж. Иймээс тэрээр сонгогчдоосоо тэвчээртэй байхыг хүссэн байна.  Европ нь одоогоор дэлхийн II дайнаас хойш Ойрхи Дорнод, Хойд Африкт өрнөөд байгаа эдийн засгийн асуудал, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсэдтэй холбоотой хямралд өртөөд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *