Даун Хетзел: Монгол залуус дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой

6-р сарын 8, 2017 10:46 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 13
6-8-3

Б.ЗАЯА

“JCI 2017 АСПАКбуюу “JCI” байгууллагын АзиНомхон далайн чуулганаар дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хуран чуулахад бэлэн болжээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн том чуулганАСЕМ”-ыг амжилттай зохион байгуулсан Монгол Улс дахин дэлхийн анхааралд ийнхүү орж байна. Өөрөөр хэлбэл, монгол залуусАСЕМ”-тай дүйцэхүүц арга хэмжээг эх орондоо зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг дахин татах боломж бүрджээ. Энэ талаар өчигдөр “JCI” байгууллагын ерөнхийлөгч Даун Хетзел, “JCI” олон улсын байгууллагын 2017 оны тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Брайн Лим, “JCI –Монголбайгууллагын 2017 оны үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг, “JCI” АзиНомхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хорооны дарга  Г.Баярмагнай нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Чуулганы үйл ажиллагаа энэ сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод үргэлжилнэ. Хамгийн том бүсийн чуулган учраас “JCI”-ийн дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенетарууд ирнэ. “JCI”-д гишүүнчлэлтэй олон улсын төрийн бус байгууллагууд, тухайн улс орны залуус өөрсдийн оролцоотойгоор, идэвхи санаачлагаар сайн дурын үндсэн дээр энэхүү чуулганыг зохион байгуулдагаараа онцлогтой юм байна.

 

П.Батхишиг: ОЛОН УЛСЫН ЗАЛУУС НИЙГЭМД БҮТЭЭСЭН САЙН ТУРШЛАГЫГ ЯРИНА

 

Чуулганы талаар “JCI –Монголбайгууллагын 2017 оны ерөнхийлөгч П.Батхишиг “JCI” байгууллага дэлхийн 120 гаруй улсад салбартай. Дэлхий даяар нэг сая гаруй дэмжигчтэй байгууллага. Энэ том байгууллагын салбарыг Монгол Улсад 1992 онд байгуулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэхүү чуулганд олон улсын залуусын нийгэмд хийсэн сайн туршлагыг ярилцана. Монгол Улсад ч олон салбарт сорилтууд тулгарч байгаа. Чуулганы үеэр найман төрлийн форум зохион байгуулна. Үүний хоёрыг “JCI-Монголбайгууллагаас санаачлан явуулна. Тодруулбал, бизнес форум, ногоон хөгжлийн форумыг зохион байгуулна. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд гадаадын 3500 хүн Монгол Улсыг зорин ирж, хэдэн өдрийн турш Улаанбаатарт буудаллан, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд ойролцоогоор 10 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бий болж байгаагэлээ.

Жэй Си Ай 2017 АСПАКчуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулна. 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалтуудыг залуучуудад хийх юм байна. Залуус өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох ажээ.

Үүнтэй зэрэгцэн олон орны залуусын дунд хэд, хэдэн төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулна. Мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн, бизнесийн үзэсгэлэн, худалдаа болно. Үдэш нь улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогийг харуулсан үдэшлэгийг зохионо. Япон, Солонгос, Тайвань, Энэтхэгийн үдэшлэг гэх мэт. Хамгийн эхнийх нь Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Welcome night” үдэшлэг ч болох ажээ.

Даун Хетзел: АЗИНОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН ЦАР ХҮРЭЭГЭЭРЭЭ ХАМГИЙН ӨНДӨР

Чуулганд дээр өгүүлснээр 51 орны 3500 орчим залуус Монгол Улсад ирээд байна. Тэдний хамгийн хүндэт зочин “JCI -2017”-ийн дэлхийн ерөнхийлөгч хатагтай Даун Хетзел юм. Тэрээр өчигдөр 6:00 цагт Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. Тэрээр хэвлэлийн бага хуралд оролцон “JCI” байгууллагын талаар мэдээлэл өгсөн юм. Манай байгууллага дэлхийн дахинаа 200 мянган идэвхтэн гишүүнтэй. Тэд 18-40 насныхан. Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд энэхүү чуулганыг зохион байгуулдаг. Хамгийн сүүлийнхийг Монгол Улс ийнхүү зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Ази-Номхон далайн бүсийн чуулган бусдаасаа ач холбогдол, цар хүрээгээрээ хамгийн өндөр. Зөвхөн Ази-Номхон далайнх ч гэлтгүй Европын орны гишүүн байгууллагын төлөөлөгчид энэхүү чуулганд оролцохоор ирээд байна. Тэд бүгд дэлхийн эерэг өөрчлөлтийн төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулах боломжийг олгодог. Энэ боломжоос монгол залуус ч суралцан, эх орондоо, дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Buy Synthroid Cheap Online Viagra Online Fast Cialis 10 Mg 4 Comprimidos

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Viagra Prix Vente viagra cialis Buy Levitra At Walmart

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Amoxicillin Enterobacter buy cialis Synthroid

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Cialis Online Generico cialis Achat Rapide Kamagra

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Cialis Laboratorio viagra Penicillin Or Amoxicillin On Line Doctors

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *