ДАШТ-ын үеэр хайр дурлалтайгаа учирсан мексик залуу

8-р сарын 2, 2018 3:04 pm Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 36
éé

Х.ОЮУНБОЛД

ОХУ-д сар үргэлжилсэн  хөлбөмбөгийн ДАШТ-ын үеэр хайр дурлалтайгаа учирсан мексик залуу “Спутник” агентлагт орос бүсгүйчүүдийн сэтгэлийг хэрхэн татах тухай ярилцлага өгснийг хүргэе.

Мексикийн хөлбөмбөгийн хорхойтон Мигель Минору Фукухарагийн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр учирсан Холливууд маягийн хайр дурлалын үнэмшимгүй түүхийнхээ тухай нийтийн цахим сүлжээнд бичлэгээ тавьжээ. Харин энэ нь  түүнийг олны танил болгосон байна. Фэйсбүүкт тавьсан цахим ертөнцийн хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн түүний романтик хайр дурлалын бичлэгийг  бараг хоёр сая хүн үзсэн байна.

28 настай мексик залуу 23 настай орос бүсгүй Кристина Шестаковаг түүнтэй танилцсанаас хойш цөөн хэдэн хоногийн дараа гэрлээч гэж гуйжээ  Мигель “Спутникт” өгсөн ярилцлагынхаа үеэр энэ бичлэгээрээ зөвхөн түүний аз жаргалыг хуваалцахыг хүссэн. Гэвч энэ нь хүмүүсийн анхаарлыг татна гэж бодоогүй гэж ярьжээ. Одоо залуу блогчин эр Кристинатай арай ойр дотно харилцахын тулд орос хэлний багш хайж байгаа гэв. Тэрээр Кристинатай ОХУ-д ирсэн эхний өдөр танилцсан. Гэвч тэр алга болчихсон. Иймээс Мигель нэг орос бүсгүйгээс түүний хаягийг олоход туслахыг гуйжээ. Харин бүсгүй түүнийг  Мигель,Кристина хоёр утасны дугаараа солилцсон газар хүртэл түүнийг дагаж явсан байна.  Үүнээс хойш тэд утсаар байнга харилцах болжээ.

-Гэрлэх санал тавих талаар ямар нэг юм бодсон уу эсвэл албадлага байсан уу?

-Кристинаг эхнэрээ болооч гэж гуйсан шийдвэр нь яарсан мэт санагдавч тийм байгаагүй гэнэ. Түүнчлэн Кристинатай танилцсан миний найзууд эхэндээ ямар нэг чухал асуудал биш гэж бодсон гэж Мигель хэллээ Гэвч  тэд хоног өдрүүд өнгөрөхийг харж байсан. Бүгд бодит үнэн байлаа. Би тэдэнд түүнтэй танилцсан эхний  мөчөөс: би түүнтэй гэрлэнэ гэдгээ хэлсэн. Мөн би удаан,  олон өдөр магадгүй миний ирээдүй Орост байж болох юм гэж бодсон. Би түүний төлөө буцаж ирж чадахаа харуулахын тулд долдугаар сарын 14-нд ОХУ-д буцаж ирсэн. Үүнийг бүх юм үнэн, түүнийг хуураагүй гэдгээ харуулахын тулд хийсэн гэж Мигель  ярьжээ. Тэрээр “ДАШТ дуусах үеэр хэн ч эхнэрээ болооч гэж  нэг бүсгүйг гуйхаар  ирж мөнгөө үрэхгүй байсан гэдэгт итгэлтэй байна” гэв.

https://www.facebook.com/miguel.fukuhara/videos/10155321139400738/

-Чи ОХУ-д хэн нэгэнтэй танилцахаар төлөвлөж ирсэн үү?

-Мигель би зөвхөн ДАШТ үзэхээр ирсэн. Би их мөнгө зарсан байснаас гадна эмэгтэйчүүдэд мөнгөө зарахыг хүсээгүй. Миний төлөвлөгөө бол үзэж чадах бүх ДАШТ-ийн тоглолтод мөнгөө зарцуулахад байсан юм.  Гэвч энэ өнгөрсөн. Эхний өдөртөө л би дурлачихсан. Би зөвхөн Москва,Екатеринбургт байсан. Хэдийгээр би өөр гурван хотоор явах ёстой байсан ч Кристинатай байхын тулд яваагүй. Түүнтэй цуг байснаар хөлбөмбөгийн тоглолтуудыг үзэж чадаагүй алдсан. Тухайлбал, Бразил, Мексикийн шигшээтэй шөвгийн 16-д хийсэн тоглолтыг үзээгүй гэв.  Мексикт орос эмэгтэйчүүдийг чиний зөвхөн мөнгийг хүсэхээс гадна тэд  эх оронд нь эрчүүд бараг байхгүй учраас Оросоос явахыг хүсдэг гэж боддог. Гэхдээ би Кристинаг Бургер Кинг-д урьсан. Бид тийшээ нийтийн унаагаар явсан гэж хэллээ. Мигелийн ярьснаар “ Мексикт эмэгтэйчүүд мөнгөнд дуртай. Кристина  надад байж болох эсвэл надад байгаа мөнгөөр биш намайг байгаагаар минь хайрласан.Тэр ч надтай дурласан бүсгүй шиг харьцаж, би ч өөрөөрөө байж чадсан” гэв. Эцэст нь намайг байгаагаар минь хайрлах эмэгтэйг би  хүсч байсан гэж хэллээ.

-Чамд ДАШТ ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Зарим үед би айж байсан. Учир нь АНУ, ОХУ-ын хооронд үүссэн асуудлын улмаас халдлага,үймээн самуун гарна гэж байсан. Гэхдээ энэ бүгд худлаа байсан.Ерөнхийдөө оросууд манай мексикчүүд шиг  хөгжилтэй хүмүүс байсан. Гэхдээ оросууд гадаа, гудамжинд инээмсэглэдэггүй.  Зөвхөн найзуудтайгаа байхдаа инээдэг. Мексикт бүгд үргэлж инээмсэглэдэг. Эцэст нь хэлэхэд Орос бидэнд том орон болохоо харуулсан. Мөн  хэвлэлд бичсэн шиг оросууд бүдүүлэг, муу хүмүүс биш юм.

-Хаана та нар хуримаа хийх вэ. Хэзээ хийнэ гэж бодож байна?

-Мексикт хийнэ.  Гэхдээ хэзээ нэг өдөр ямар нэгэн юм Орост зохион байгуулна. Би ийм маягаар амьдрахыг хүсч байна. Мөн тэр ч ойр дотныхоо хүмүүстэйгээ цуг байг. Учир нь бүгд Мексикт ирэх гэдэг хэцүү болохыг би мэднэ гэв. Надад бид ирэх жилийн долдугаар сарын 15-нд гэрлэвэл таалагдана. Энэ нь яг ДАШТ дууссанаас жилийн дараа гэсэн үг. Би хуримаа хийхдээ Оросын ерөнхийлөгчийг хуримандаа урина. Гэхдээ би “Түүнийг их завгүй байх учраас чадахгүй байх гэж итгэж байна” гэжээ.

-Кристинаг Мексикт очиж амьдрахад ямар саад бэрхшээл хүлээж байна гэж чи итгэж байна вэ?

-Мексикт их олон гадаад амьдардаг.Би түүнд эх орон, гэр бүлийнхнийгээ санахаас илүү асуудал гарахгүй болов уу гэж итгэж байна. Би олон гадаад танина:тэдний ихэнх нь хэсэг хугацаагаар Мексикт амьдрахаар ирдэг. Мексик хар тамхины худалдаа, аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг. Үүнээс гадна  дэлхийд хамгийн сайхан хоол болон байгальтай. Хүмүүс Мексикийг их тусгай газар газар гэж үздэг гэж тэрээр хэллээ.

-ДАШТ-ын үеэр Бразилийн нэг хөгжөөн дэмжигч түүнд Оросын иргэншил олгохыг хүссэн хүсэлтээ гаргасан. Чи бас иргэн нь болохыг хүсч байна уу?

-Зарим хэвлэлийнхэн хуурч байна. Зарим нь  намайг гэр бүлээ энд тэжээж чадахгүй болохоор Орос руу явахыг хүсч байна гэж мэдээлж байна. Энэ бол худлаа. Мексикт миний ажил муугүй байгаа. Би зар сурталчилгааны агентлагт ажилладаг. Миний амьдрал энд байна. Би ганцхан аз жаргалтай амьдрахыг хүсч байна, тэгээд л болоо. Мэдээж, би оросын иргэншилтэй болохыг хүсч байна.  Надад миний хүүхдүүд Орост  эсвэл Европт амьдрах таалагдана. Учир нь эндхийн амьдралаас илүү сайн сайхан амьдрал тэнд байна. Гэхдээ тэд 10 гаруй эсвэл 15 настай байх үед тэнд амьдарна байх.

-Энэ ДАШТ-д оролцсон Оросын багийн тухай юу гэж болож байна вэ?

-Би Испани, Оросын багийн хооронд болсон тоглолтыг үзсэн. Миний үргэлж дэмждэг байсан баг бол Испанийн баг. Гэхдээ тэр үеэр Оросын багийг дэмжсэн. Одоо Оросын багийг дэмжиж байна. Би оросууд их муу тоглодог гэж боддог байсан. Гэхдээ үгүй юм байна!  Тэд сэтгэлээрээ тоглосон шүү.

-Орос, мексик эмэгтэйчүүдийг харьцуулахад тэдний харилцаанаас чамд юу нь таалагдаж байна ?

  • Хөөрхөн, царайлаг
  • Энгийн, Мексикт ерөнхийдөө итгэмтгий.
  • Хөгжилтэй

-Гэхдээ одоогоор Кристинатай харьцаа тогтоогоод ямар нэгэн ялгааг байгааг  нотлоогүй байна. Тэр надад мексик бүсгүй шиг санагддаг.

-Чиний эцэг эхэд ирээдүүйн гэр бүлийнхэн ямар санагдсан бол?

-Миний ээж мексик. Аав бол япон. Иймээс тэдний энэ асуудалд хандах хандлага ялгаатай байсан. Миний ээж намайг Орос руу явуулахаас айж байсан. Надад болгоомжтой байхыг захиж, тэд миний таван цулыг сугалахгүй байгаасай гэж хэлсэн. Харин японууд дотогшоо хүмүүс. Иймээс бид аз жаргалтай байна гэж аав хэлсэн гэж Мигель инээн ярив.

-ДАШТ эхлэхийн өмнө  Аргентины хөлбөмбөгийн холбооноос орос бүсгүйчүүдийн толгойг хэрхэн эргүүлэх гарын авлага гаргасан.  Чи хэн нэгэн хүн  яаж энэ орны бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татаж чадна гэж бодож байна?

-Би энэ гарын авлагыг саяхан уншсан. Өмнө нь харж байгаагүй. Магадгүй Кристинатай танилцсан өдөр уншчихсан байсан бол  толгойгоо угаалгачих байсан байж болох юм. Би бүх улс оронд байдаг шиг гэж бодож байна.  Хайрыг хүчилдэггүй, өгдөг. Бүсгүйчүүдэд чи инээмсэглэх,эелдэг байх таалагддаг гэж би боддог. Гэхдээ хамгийн гол нь секс хайх хэрэггүй.Хэрэв чиний төлөвлөгөө энэ бол энэ нь хайр сэтгэл биш адал явдал болж дуусна гэв.

-Чи оросууд болон мексикчүүд ялгаатай гэж бодож байна уу? Орост байхдаа арай илүү зүйл ажигласан эсвэл тэд чамд ярьсан юмуу?

 –Тийм, би тэд нэг их эелдэг биш байх гэж бодож байна. Эмэгтэйчүүдээ нэг их анхаардаггүй. Мексикт эхлээд эмэгтэйчүүд, дараа нь бас эмэгтэйчүүд эцэст нь бас эмэгтэйчүүд Түүний үзэл бодол ихийг хэлдэг. Би үүнд итгэдэг. Магадгүй би андуурч байж болно.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *