Даши Намдаков уран бүтээлээ Эрхүүд танилцуулав

7-р сарын 26, 2018 10:04 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 32
7-26-5й6
-Уран бүтээлч “Өөр хэмжүүр”-ээ дахин сэргэлтийн хамт Эрхүүд авчирчээ-

Екатерина Шибановагийн mk.ru-д бичсэнийг Д.Энхээгийн орчуулснаар хүргэж байна.

“Өөр хэмжүүр” нэртэй уран баримлын гайхалтай сайхан чуулбарыг нэрт уран барималч Намдагийн Даш Эрхүү хотноо дэлгэн танилцуулав. Чуулбарын этгээд сонин нэр ч цаанаа гүн нарийн утга учиртай аж. Даши Намдаковын өөрийнх нь хэлснээр үзэсгэлэнг зохион байгуулагчид түүнийг дахин давтан бүтээж байгаа нь ер бусын гайхалтай. Нэгдүгээрт, уран бүтээлч өмнө нь гол төлөв өөр хоорондоо огт уялдаа холбоогүй салангид бүтээлүүд туурвидаг байжээ. Хоёрдугаарт, уран барималч бүх 20 бүтээлээ (Эрхүүд зургааг нь танилцуулна) хоёр сарын турш гадаад ертөнцтэй огт холбоо барилгүй сууж байж урлажээ.

Гуравдугаарт, энэ чуулбар нь Даши Намдаковын  өөрт нь заяасан дорнын агуу авьяас, суу билгийн язгуур үндэс хийгээд түүний олж авсан Оросын академик боловсролын жинхэнэ нийлэг (синтез) болжээ. Түүний уран бүтээлд Англи, Италийн соёл тусгалаа олсны учир нь уран бүтээлч дөрвөн жил Лондонд амьдарч, туурвиж байгаа. Үүнээс өмнө Италид олон жил амьдарсан юм байна. Лондон түүнд уран бүтээлээрээ жинхэнэ ёсоор бүрэн дүүрэн амьдарч, амьсгалах боломж бүрдүүлж, бүтээж туурвисан баримлууд нь ертөнцийг үзэх уран сэтгэмжийнх нь жинхэнэ хэмжүүр болсон хэмээн уран бүтээлч  өгүүлжээ.

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр Намдаковын бүтээсэн эвэр, баг, амазонк нь европын уламжлалын нөлөөн дор туурвисан орчин үеийн авангард төрөлд хамаарах ажээ.

“Өөр хэмжүүр”-ийг бүтээхэд Даши Намдаковын өмнө нь туурвисан “Байгал нуурын эзэн савдаг” хэмээх долоон метр өндөр, чулуужсан титэмтэй, доороо хүн багтаж орохуйц асар том хонгил хөндийтэй модыг дүрсэлсэн баримал багагүй үүрэг гүйцэтгэжээ. Намдаковын уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан галерейн эзэн Виктор Бронштейны онцолж хэлснээр энэ баримал Даши Намдаковт “болдины намар”-ыг бэлэглэж, түүний авьяас билиг чанарын шинэ төвшинд хүрэх эхлэл тавигдсан ажээ. “Байгал нуурын эзэн савдаг” хэмээх уг бүтээлийг Ольхон арал дээр байршуулах ёстой байсан хэдий ч үндэсний паркийн төлөөлөгчдийн татгалзал, мөн түүнчлэн нутгийн иргэдийн дургүйцлийн улмаас үүнийг хийгээгүй юм байна. Намдаковын хувьд маш үнэтэй энэ чухал бүтээл Эрхүү мужид Ольхон арал дээр үү, аль эсвэл Буриад улсад байрших уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Эрхүү муж нэрт барималчинд ямар нэг бүтээл захиалж хийлгэх болов уу. Эрхүү хотод Даши Намдаковын баримал сүндэрлэх үү. Хариулахад төвөгтэй. Эрхүү мужийн соёл, архивын сайд Ольга Стасюлевичийн онцолсноор янз бүрийн санаа олон бий. Энэ бүгдийг бий болгохын төлөө сонирхсон хүмүүс бүхнийг хийж байгаа, одоохондоо бүх зүйл хараахан жигдэрч шийдэгдээгүй байгаа ажээ.

Маргаан дагуулсан “Байгал нуурын эзэн савдаг” хэмээх бүтээлийг туурвих санаа хэрхэн төрсөн талаар Намдагийн Даш өөрөө ийнхүү өгүүлсэн юм.

-Баримлыг хаана байршуулах санал яригдаж байх үед эх зураг гаргах оролдлого олигтой болж өгөхгүй байсан. Миний очиж байсан газар орон бүхэн надад ямар нэг санаа огт төрүүлээгүй. Эхлээд Ольхонд очиход олон хүний хөлд дарагдсан нь надад таалагдаагүй. Харин Хобойд очиход надад ямар нэгэн лугшилт мэдрэгдсэн, тэгээд би баримал төрөх газар бол энэ юм байна гэж ойлгосон. Маргааш өглөө нь ам арчдаг цаасан дээр эх зургийн санаа анх төрсөн. Гэхдээ өнөөдөр бий болсон нөхцөл байдал бодсон санаснаа дуусгах боломж олгохгүй байна. Болж байгаа үйл явдлын талаар бурхан номын хүнд айлтгахад бүтээлээ Буриадад байршуулахыг санал болгосон. Энэ санааг би дэмжиж байгаа боловч Хобойд мэдэрсэн зүйл намайг зогсоогоод байгаа юм гэлээ.

“Байгал нуурын эзэн савдаг” баримлаа бүтээж дуусгаад Намдаков Лондон явсан бөгөөд түүний уран бүтээлийн ажил шинэ эрч хүчээр үргэлжилсэн.

-Би утсаа унтраагаад бүтэн хоёр сарын турш хэнтэй ч харилцаагүй. Надад юу тохиолдоод байгааг би ойлгохгүй байсан. Миний амьдралд өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй. Урлангаас ирэхдээ маш их ядардаг боловч дахиад л ажилдаа орж цаасан дээр янз бүрийн санаа зурна. Гэхдээ урлагаар хичээллэдэг хүмүүс миний бүтээлүүдийг үзсний дараа энэ үйл явц аяндаа зогссон. Хагас жилийн турш би шавар харж чадахгүй байсан. Миний номын багш настан надад үүнийг тайлбарлахдаа чиний “Байгал нуурын эзэн савдаг” баримал бурханд ээлтэй бүтээл учраас чамд гайхалтай эрч хүч хайрлажээ” гэсэн.

Дэлхийд нэрд гарсан ч Даши Намдаков төрсөн нутгаа мартаагүй. Чит муж дахь төрөлх тосгон Укурикдаа тэр байнга ирдэг. Буриадад амьдардаг хамаатан саднаа байнга эргэж тойрдог. Тэр мөн Эрхүүд очих дуртай, барималчийн 33 насны төрсөн өдрөөр Эрхүүд түүний уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэн гарсан. Автомашины асуудлаас болж үзэсгэлэнгийн нээлтээс золтой л хоцроогүй. Үүнийхээ төлөө музейн захирлаас тэр банга хүртсэн.

-Анхны үзэсгэлэн надад мэргэжлийн итгэл үнэмшил төрүүлж, жигүүр ургуулсан, тийм болохоор би эрхүүчүүдэд маш их талархаж явдаг гэж ярьсан.

2000 оны тэрхүү үзэсгэлэнг урлаг судлаач Надежда Комарова зохион байгуулсан, уран бүтээлч түүнийг өнөөг хүртэл өөрийнхөө “сахиусан тэнгэр” хэмээн нэрлэдэг. Надежда Комарова түүнээс хойш уран бүтээлчийн үзэсгэлэнг дэлхий даяар зохион байгуулсаар явна.

Даши Намдаков ямар бүтээлдээ илүү хайртай вэ. Уран бүтээлч хүнд хайрлахгүй бүтээл гэж байдаггүй гэдэгт тэр итгэлтэй хүн. Тэр тусмаа өнө мөнхийн материал гэж хэлж болох хүрлээр 1000 жилийн настай бүтээл цутгадаг учраас хариуцлага маш өндөр байдаг.

-Баримлыг дууссаны дараа цутгахгүй үлдээх боломж бас байдаг. Уран бүтээлээ цутгалгүйгээр зогсоосон тохиолдол миний амьдралд нэлээн хэд бий гэж  тэр ярьсан нь бий.

Дашрамд дурдахад, Намдаковын уран бүтээлийг дэлхийд дэлгэн танилцуулах үйл ажиллагаа Санкт-Петербург дэх Оросын музейд болох ёстой байсан боловч Эрхүүгийн зохион байгуулагчид илүү шуурхай хөдөлж, Хадгаламж банкны дэмжлэгтэйгээр түүний баримлын чуулбарыг Италаас Эрхүү дэх Виктор Бронштейны галерейд авчирчээ. Олон хүн түүний уран бүтээлийг “Даши Намдаковын дахин сэргэлт” хэмээн нэрлэж байгаа. Энэ үзэсгэлэн есдүгээр сарын 23 хүртэл Эрхүүд ажиллаж байгаад дараа нь Санкт – Петербургийг зорих ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 26 Сэтгэгдэл

fotbolldrakter
2018 оны 8-р сарын 25

I enjoy perusing your websites. Regards!
fotbolldrakter http://www.socalhardwoodflooring.com

Maglia Valencia Poco Prezzo
2018 оны 8-р сарын 25

Wow, stunning site. Thnx …
Maglia Valencia Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Valencia-19-Forward-Rodrigo-p-6872

Chelsea Trøjer
2018 оны 8-р сарын 26

Thanks extremely beneficial. Will share site with my buddies.
Chelsea Trøjer http://www.shannonmdrealty.com/Pedro-jerseyID-818214709

Liverpool Tröjor
2018 оны 8-р сарын 26

Great internet site! It looks very professional! Maintain the excellent work!
Liverpool Tröjor http://www.fashionradicalsnews.com/Mohamed-Salah-p-13378

Manchester City Drakt
2018 оны 8-р сарын 27

Surprisingly individual pleasant site. Astounding information available on few clicks.
Manchester City Drakt http://www.mydescubrimientos.com/Manchester-City-42-Yaya-Toure-2018

Chelsea Trøjer
2018 оны 8-р сарын 27

Seriously, such a helpful site.
Chelsea Trøjer http://www.asleftasfound.com/eduardo/chelsea/83339

Maglia Olympique Lyon Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

I appreciate reading your website. thnx!
Maglia Olympique Lyon Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/olympique-lyon/maglia-christopher-martins

Napoli Tröjor
2018 оны 8-р сарын 27

thank a lot for your web site it aids a great deal.
Napoli Tröjor http://www.bettermensolutions.com/Napoli-Pepe-Reina

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

Unbelievably user friendly site. Immense information offered on few gos to.
fodboldtrøjer http://www.crimsontee.com/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 28

Thank you for sharing your fantastic internet site.
billige fotballdrakter http://www.travelstobhutan.com/

maglie calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 28

Thanks with regard to giving these kinds of great articles.
maglie calcio a poco prezzo http://www.synchronizationofus.com/

fotbollstrojor barn
2018 оны 8-р сарын 28

The posts is really appealing.
fotbollstrojor barn http://www.afterglowvp.com/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 29

Your material is incredibly important.
billige fotballdrakter http://www.nottheitgirls.com/

fotbollströjor barn
2018 оны 8-р сарын 29

Love the website– very individual pleasant and lots to see!
fotbollströjor barn http://www.tampabaygoodliving.com/

Maglie Calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 30

Great looking site. Assume you did a bunch of your own coding.
Maglie Calcio a poco prezzo http://www.niveauradio.com/

maglie calcio
2018 оны 8-р сарын 30

What’s happening, excellent website you possess presently.
maglie calcio http://www.haeroo.com/

Magliette Calcio Poco Prezzo
2018 оны 8-р сарын 30

Thanks, this site is really valuable.
Magliette Calcio Poco Prezzo http://www.wendtsporkpalace.com/

Delilah
2018 оны 9-р сарын 5

I really like your blog.. very nice colors
& theme. Did you create this website yourself or
did you hire someone to do it for you? Plz answer back as I’m looking to create my own blog and would like to find out where u got this from.
cheers

roma fotballdrakt

Karine
2018 оны 9-р сарын 7

hi!,I like your writing so a lot! share we keep in touch extra
approximately your article on AOL? I need an expert in this
area to unravel my problem. Maybe that is you!
Looking forward to see you.

Everton drakt

Yanira
2018 оны 9-р сарын 7

I like what you guys tend to be up too. This type of clever work
and exposure! Keep up the excellent works guys I’ve included you guys to our blogroll.

Barcelona ny trøje

fotballdrakter barn
2018 оны 9-р сарын 26

Maintain the excellent job and generating the crowd!
fotballdrakter barn http://baruterbaru.com/argentina.htm

Maglie Psg
2018 оны 9-р сарын 27

Good Web page, Carry on the great job. Thanks a lot.|
Maglie Psg http://www.synchronizationofus.com/psg-lucas-poco-prezzo-82200

Juventus maglia
2018 оны 9-р сарын 27

Hi there, tidy online site you have got going here.
Juventus maglia http://www.glivytech.com/juventus-lichtsteiner-pid-79736

Manchester City tr?ja
2018 оны 9-р сарын 27

Wow, gorgeous website. Thnx …
Manchester City tr?ja http://www.codkahargeysa.com/Manchester-Citytroja-c-478-p-3198

fotballdrakter barn
2018 оны 10-р сарын 8

Wow cuz this is excellent job! Congrats and keep it up.
fotballdrakter barn http://die-design-manufaktur.de/?option=com_k2&view=itemlist&task=user&id=2730532

maglie del calcio
2018 оны 10-р сарын 9

Thanks a ton! It is an impressive site! sites:ggglese.com
maglie del calcio http://jb-appliance.com/dreamteam/blog/view/404/keira-nidadonf

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *