Дарс ба Иог

6-р сарын 10, 2018 12:14 pm Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 15
ариунзаяа-иог-эмэгтэй-хүн-тогтдог-5-550x300
Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иог сонирхогч, иогоор хичээллэгч хүмүүст зориулж “March Travel&Education” компанийн зүгээс зуны анхны дотоод аяллаа зохион байгуулж байна.  Хамгийн сонирхолтой нь Манзушир хийдийн хажууд, дуу чимээнээс зайдуу байгалийн чимээнд мөн өглөөний мандах наранд дарсаа шимэнгээ иогоор хичээллэх юм. Та ямар ч төвшний хичээллэгч байж болно, анхны удаагаа бол бүр ч сайн. Эхний аялал энэ сарын 10-нд явагдах бөгөөд зуны турш долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр зохиогдох юм байна шүү. Уламжлалт энгийн орчноосоо түр ч болов холдож сүүлийн үеийн шинэ хэв маягтай танилцаарай. Виноны хувьд Чил-ийн цагаан виног хэрэглэх бөгөөд явалт бүр дээр өөр өөрийг ашиглана гэнэ.  Төлбөрийн хувьд 25000 мянга бөгөөд үүнд Бэлтгэлийн зардал, ирж буцах автобусны зардал, хөнгөн зууш болон вино, манзушир хийд орох тасалбар  зэрэг багтана.  З-аас дээш явсан тохиолдолд дараа дараагийн явалтад хөнгөлөлт эдлүүлэх урамшуулалтай байгааг хэлэхэд таатай байна.

Иог+Дарс

 Ийм юм байж болох уу, хэр зохистой вэ, нийцэх үү, согтоод юун дасгал юм бишүү гэх асуултад товчхон хариулахад
1. Дэлхий ертөнцөд байхгүй цоо шинэ зүйл биш, гадаадын улс орнуудад түгээмэл болж байгаа зүйл
2. Энэ хоёрыг хослуулах нь хэд хэдэн давуу талтай байж болдог гэж үздэг байна:
3. Багахан хэмжээний дарс ууснаар таны бие барих байдал багасаж бусад хүмүүстэй илүү нээлттэй болно
4.Иог хийж дараа нь дарс амталснаар таны ядаргаа илүү сайн тайлагдаж амрах боломжтой.
5. Иог таны анхаарал болон мэдрэмжийг нэмэгдүүлдэг учир дарсыг илүү сайн мэдрэх юм.
6. Өөх шатаах явц хурдтай явна
7. Дарсыг шил шилээр нь уухгүй учир дасгал эхлэхээс өмнө болон хийж дуусмагц амталгаа хэлбэрээр л явагдана, тиймээс амархан согтчихгүй байх гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *