Даргыг солиод ч хогноосоо салаагүй нийслэл

11-р сарын 9, 2012 10:32 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 259

О.ЧУЛУУТ

Улсын нийслэл Улаанбаатарынхан хогийг цэвэрлэж чадахгүй Г.Мөнхбаяр даргын үед сөрөг хүчнийхээ “нээнтэг”-нд ордог байсныг эргэн санахад хүрэв. Орчин үед хог, хаягдал дунд амьдардаг иргэд Улаанбаатараас өөр байхгүй гэж хөөрхийлж “Хэрэв биднийг сонгочих юм бол бүх талаар аюулгүй хотод амьдруулна” гэж амлалт бөөндөж байсныг сануулах гэсэн юм. Ярих, амлах амархан. Түүнийгээ ажил хэрэг болгож хийхэд хэцүү гэдгийг харлаа, шинэ дарга нараас.

Гэр хорооллын айлууд өнөө хэр хогоо уутлан байшин, амбаарын дээвэртээ овоолсон дүр зургийг өдөр бүр харж сууна. “Хийгээгүй ажлынхаа мөнгийг хураахдаа хурдан улс хогоо зайлуулдаггүй байдал хотын дарга нарыг солиод ч өөрчлөгдсөнгүй” гэж  гэр хорооллын захын айлаар ороход гомдлын  үг шидэх юм. Үнэн юмыг яалтай. “Гэр хорооллуудыг олон хэсэг болгон хуваалаа, тендерээр шалгарсан компаниуд хог зайлуулна” гэж шинэхэн дарга нар гоё үг дуулгасан ч амьдрал дээр гэр хороолол битгий хэл байшин хороолол ч хогондоо дарагдсан жишээ олон таарах болов.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *